Хойд Солонгост Ковид-19-ийн тохиолдол батлагдсаны дараа дор хаяж нэг хүн нас барж, хэдэн зуун мянган хүнд халуурах шинж тэмдэг илэрч байна гэж тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд баасан гарагт мэдээлэв.
Дөрөвдүгээр сарын сүүлчээс хойш улсын хэмжээнд үл мэдэгдэх халууралт газар авсны улмаас одоогоор 187,800 орчим хүн тусгаарлагдан эмчлэгдэж байна гэж албан ёсны “KCNA” агентлаг мэдээлжээ.
Ойролцоогоор 350,000 хүнд халуурах шинж тэмдэг илэрсэн бөгөөд эдгээрээс 18,000 нь зөвхөн мягмар гарагт шинж тэмдгийг шинээр мэдээлсэн байна. Мөн өнөөг хүртэл 162,200 орчим хүнийг эмчлээд байгаа бол эдгээрээс хэд нь Ковид-19-ийн шинжилгээгээр эерэг гарсан нь тодорхойгүй байна.
“KCNA”-ийн мэдээлснээр халуурах шинж тэмдэг илэрсэн дор хаяж зургаан хүн нас барсан бөгөөд тэдний нэг нь вирусийн “Омикрон” хувилбараар халдварласан болох нь батлагджээ.
Пүрэв гарагт Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун онц байдал зарлаж, үндэсний хэмжээнд хөл хорио тогтоох тушаал өгсний дараа нөхцөл байдал, хариу арга хэмжээг шалгахаар вирусийн эсрэг удирдах төвд зочилжээ.
Тэрээр “Нийслэл хоттой нэгэн зэрэг халууралт тархаж байгаа нь бидний аль хэдийн бий болгосон тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх тогтолцоонд сул цэг байгааг харуулж байна” гэж шүүмжилсэн талаар “KCNA” мэдээлэв.
Ким халуурч байгаа хүмүүсийг идэвхтэй тусгаарлаж, эмчлэхийг нэн тэргүүний зорилт гэж онцлон тэмдэглээд, шинжлэх ухаанд суурилсан эмчилгээний арга, тактикийг хурдан боловсруулж, эмийн хангамжийг нэмэгдүүлэхийг даалгасан байна.
Вирусийн хурдацтай тархалт нь эмнэлгийн нөөц хомс, вакцинжуулалтын олон улсын тусламжаас татгалзсан, хилээ хаасан улс оронд томоохон хямрал үүсгэж болзошгүйг харуулж байна.
Шинжээчдийн үзэж байгаагаар ковидын дэгдэлтийг таслан зогсоох зорилгоор тогтоосон хөл хорио нь газар тариалангийн салбарт зарласан олон нийтийн дайчилгаанд саад болж улмаар энэ жил улам дордоод байгаа тус улсын хүнсний хангамжийн нөхцөл байдлыг улам гүнзгийрүүлж болзошгүй байна.
Эх сурвалж: Reuters