“Оюу толгой” компанийн хөрөнгө оруулалттай Говийн Оюу Хөгжлийг Дэмжих Сан /Gobi Oyu Development Support Fund/-ийн 10.9 тэрбум төгрөгийн санхүүжилтээр барьсан Өмнөговь аймгийн “Говийн байгаль, түүхийн музей” өнөөдөр нээлтээ хийлээ.

Энэхүү музей нь дэлхийн стандартад нийцсэн засал чимэглэл, тоног төхөөрөмжөөр тоноглогдсон танхимууддаа 4,000 гаруй үзмэр эд өлгийн цуглуулгыг дэлгэжээ. Өмнөговь аймгийн нутагт одоогоос 4,500-5,000 жилийн өмнө хүн амьдарч байсан ул мөр бүхий Цахиуртын хөндий, Оцон мааньт, Баянзаг, Чоно шургуул, Төгрөгийн ширээ зэрэг газраас олдсон эртний болон палеонтологийн олдворууд мөн говийн ард түмний дундаас төрсөн алдар гавьяатан, урчууд дархчуудын бүтээлийн дээжис музейд байрлажээ.

Мөн музейд улсдаа алдартай “Ноён Сэврэй”-н дархчуулын дахин давтагдашгүй хийц бүхий мөнгөн аяга /аймгийн есөн гайхамшгийн нэг/ гоёл чимэглэл, сав суулга, шашны эдлэл хэрэглэл, шүтээн зураг, хөгжмийн зэмсгүүдээс гадна чулуун зэвсгийн үеэс хүрэл, төмрийн үеийн олдворуудтай танилцах боломжтой аж.

Музей нийт 18 ажилтантай бөгөөд жилдээ гадаад дотоодын 20,000 гаруй үзэгчид соёлын үйлчилгээг түгээхээр төлөвлөжээ. “Оюу толгой” компани “Говийн оюу хөгжлийг дэмжих сан” төрийн бус байгууллагыг 2015 онд байгуулж, жил бүр таван сая ам.долларыг энэхүү сангаар дамжуулан орон нутгийн тогтвортой хөгжлийг дэмжихэд чиглэсэн төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэхэд зарцуулж байна.

#онцолсон, #live, #Өмнөговь аймаг, #Өмнөговь аймагт “Говийн байгаль түүхийн музей” нээлтээ хийлээ,