Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор УИХ-ын гишүүн Б.Баярсайханы санаачилснаар “Хүүхдэд ээлтэй Монгол” хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийн үндэсний чуулганыг тавдугаар сарын 27-ны өдөр Төрийн ордонд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газар, Олон улсын болон иргэний нийгмийн байгууллага хамтран зохион байгуулах гэж байна.

Энэхүү чуулганы угтаж, бүх, яам агентлаг олон улсын байгууллагууд хүүхдийн эрхийг хангахад тулгамдаж буй асуудал, түүний гарц шийдлийн талаар салбар хэлэлцүүлгийг зохион байгуулж, хэлэлцүүлгээс гарсан санал санаачлагыг чуулганы хүрээнд хэлэлцэж, хүүхдийн эрхийг хангахад чиглэсэн нэгдсэн шийдэл, санал, зөвлөмж гаргах юм. Чуулганд хүүхдийн төлөө үндэсний болон орон нутгийн зөвлөл, хүүхэд, гэр бүлийн чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллага, хүүхдийн өөрийн удирдлагын байгууллага, хүүхдийн элч, эрдэмтэн, судлаачид, аж ахуй нэгж байгууллагын 650 гаруй төлөөлөл оролцоно.

#хүүхэд хамгаалал, #хүүхэд хөгжил,