Ойрх Дорнод, Азийн 14 улс “Pixar”-ын шинэ бүтээл “Lightyear”-ийг кино театруудад гаргахаас татгалзаад байгаа бол хамгийн том кино зах зээл болох Хятад мөн адил шийдвэр гаргах магадлалтай байна гэж эх сурвалж мэдэгдэв.

“Lightyear” киноны продюсерын хэлснээр Хятадын эрх баригчид киноны зарим хэсгийг хасахыг хүссэн ч “Disney” шаардлагаас нь татгалзсан гэв. Энэхүү анимейшн төрлийн кинонд ижил хүйстэн хосууд үнсэлцэж буй хэсэг богино хугацаанд гардаг бөгөөд энэ нь улс орнууд киног эсэргүүцэх шалтгаан болсон байна.

Арабын Нэгдсэн Эмират улс кинонд гарч буй хосын харилцаа тус улсын хэвлэл мэдээллийн контентын стандартыг зөрчсөн гэж тайлбарласан бол Саудын Араб, Египет, Индонез, Малайз, Ливан зэрэг орны төлөөлөгчид киног гаргахаас татгалзсан шалтгаанаа тайлбарлаагүй байна.

“Pixar” компани “Lightyear” киногоороо алдарт “Toy Story” франчайзын өмнөх түүхийг өгүүлэх ба гол дүрд нь Холливудын жүжигчин Крис Эванс дуу оруулжээ. Кинонд Базз Лайтерын дотны найз болох сансрын хамгаалагч эмэгтэй өөр эмэгтэйтэй гэр бүл болох бөгөөд тэдний үнсэлцэж буй хэсэг богино хугацаанд гардаг байна.

Хятадын зах зээл хэдий том ч “Pixar”-ын хувьд амжилтанд хүрэх эсэхийг нь шийдэх хүчин зүйл биш гэж театрын салбарын нэгэн эх сурвалж хэлж байна. “Comscore”-ийн мэдээлснээр 2019 онд дэлхий даяарх тасалбарын борлуулалтаас нэг тэрбум гаруй долларын орлого олсон “Toy Story 4” киноны нийт орлогын ердөө гурван хувийг Хятадын зах зээл бүрдүүлж байжээ.

“Disney” компани өнгөрсөн тавдугаар сард “Marvel”-ийн “Doctor Strange and the Multiverse of Madness” киногоороо мөн адил асуудалтай тулгарсан бөгөөд тухайн үед Саудын Араб болон Ойрх Дорнодын цөөн хэдэн орнууд киног гаргахаас татгалзсан юм.

Эх сурвалж: Reuters

#“Pixar”-ын “Lightyear” анимейшнийг 14 орон кино театрын дэлгэцнээ гаргахаас татгалзжээ,