Энэ жилийн наадмын төсөвт 2.3 тэрбум төгрөг тусгасан. Гэвч энэ сарын 13-ны өдриийн байдлаар ямар ч хөрөнгө шийдэгдэж, зохион байгуулалтын багт орж ирээгүй талаар УДЭТ-ын жүжигчин Г.Амгаланбаатар өөрийн цахим хуудсандаа бичсэн байв.

Тэгвэл баяр наадмын нээлт, хаалтын үйл ажиллагааг найруулах УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар, жүжигчин Г.Амгаланбаатар нар өнөөдөр (2022.06.15) Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газрын дарга  Н.Мөнхзултай уулзжээ. Уулзалтаар наадмын төсвийг өнөөдөртөө багтаан шийдвэрлэж байгааг хэлсэн байна.

#онцолсон, #улсын их баяр наадам,