Орон нутгийн цагаар лхагва гарагийн өглөө Афганистаны зүүн өмнөд хэсэгт 6.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, 255 хүн амиа алдсан гэж тус улсын албан ёсны мэдээллийн агентлаг мэдээллээ.
Газар хөдлөлтийн голомт нь нийслэл Кабулаас өмнө зүгт орших Хост хотын ойролцоо байсан гэж АНУ-ын Геологийн алба мэдээлэв.
Афганистаны “Bakhtar” агентлагийн мэдээллээр Пактика мужийн Бармала, Зирук, Нака, Гаян дүүрэгт 255 хүн амиа алдаж, 155 хүн гэмтэж бэртжээ.
Гамшигт нэрвэгдсэн газруудад эрэн хайх, аврах ажиллагаа явуулах зорилгоор аврах багийг нисдэг тэргээр илгээсэн байна.
Европын Газар дундын тэнгисийн газар хөдлөлт судлалын төвийн (EMSC) веб сайтад нэгэн иргэний мэдээлснээр 200 км-ийн зайд Кабул хотод “хүчтэй, урт чичиргээ” мэдрэгдсэн байна.
Олон тооны барилга нурж, түүнчлэн зүүн нутгийн Хост, Нангархар мужид нас баралт бүртгэгдсэн гэж Талибаны засаг захиргааны гамшгаас хамгаалах албаны дарга Мохаммад Насим Хаккани мэдэгдэв.
Төв засгийн газраас яаралтай тусламж үзүүлэхгүй бол амиа алдагсдын тоо нэмэгдэж магадгүй гэж орон нутгийн албаныхан эмээж байна.
Хөрш Пакистаны цаг уурын алба газар хөдлөлтийг 6.1 магнитудын хүчтэй байсан гэж мэдэгджээ. Газар хөдлөлт Пакистаны нийслэл Исламабад болон зүүн нутгийн Пенжаб мужийн зарим хэсэгт мэдрэгдсэн байна.
Эх сурвалж: The Guardian