Их Британид анх удаа агаарын хэм Цельсийн 40 хэмийг давлаа. Мягмар гарагт Линкольншир дэх Конингсби тосгонд 40.3 хэмийн халуун бүртгэгдсэн бол өөр 33 байршилд агаарын хэм 2019 онд бүртгэгдсэн 38.7 хэмийн рекордыг давсан байна.
Лондонгийн зүүн хэсэгт орших Веннингтонд томоохон гал түймэр гарч, хэд хэдэн байшин галд өртжээ. Энд олон зуун гал сөнөөгчид ажиллаж галыг унтраасан байна.
Нүүлгэн шилжүүлсэн оршин суугчдын нэг найман байшин, мөн орон нутгийн сүм түймэрт өртсөн байх магадлалтай гэж мэдэгдсэн бол галын дуудлага өгсөн өөр иргэн 15-20 орчим байшин байхгүй болсон эсвэл хүн амьдрах боломжгүй болсон гэж таамаглажээ.
Мөн тус улсын Лестершир, Зүүн, Хойд болон Өмнөд Йоркшир, Линкольншир, Хертфордшир, Суффолк, Норфолк зэрэг газруудад томоохон гал түймэр гарсан байна.
Дотоод хэргийн сайд Прити Пател орон нутгийн гал түймрийн албаны аюулгүй байдлын зөвлөмжийг дагаж мөрдөхийг олон нийтэд уриалав. Тодруулбал нийслэлд мах шарах, гал түлэхийг хориглож, тамхи хаяхдаа анхаарал болгоомжтой байхыг сануулсан байна.
Тайван уур амьсгалд агаарын хэм 40 хэмээс хэтрэх нь “бараг боломжгүй” боловч хүлэмжийн хийнээс үүдэлтэй уур амьсгалын өөрчлөлтөөс болж ийм эрс тэс температур бодит байдал болсон гэж “Met Office”-ийн Шинжлэх ухаан, технологийн газрын дарга, профессор Стивен Белчер мэдэгдэв.
Хэрэв хүлэмжийн хий үргэлжлүүлэн өндөр хэмжээнд ялгарсаар байвал “гурван жил тутамд ийм температур ажиглагдах болно” гэж тэрээр анхаарууллаа.
Хэт халалтын улмаас төмөр замын үйлчилгээ тасалдаж, замын гадаргуу эвдэрч, Йоркшир, Линкольншир болон зүүн хойд мужуудад цахилгааны сүлжээнд гэмтэл гарсан байна. Мөн халалтаас үүдэн Лондон дахь хоёр эмнэлгийн мэдээллийн технологийн серверт асуудал үүсжээ.
Английн өмнөд болон зүүн хэсэгт усны хэрэглээ нэмэгдэж байгаагаас болж зарим айл өрхүүдэд бага даралт, тэр байтугай нийлүүлэлт тасалдахад хүргэж байгааг усны компаниуд анхааруулав.
Хоёр өдрийн турш агаарын хэм өндөр байсан тул Цаг уурын алба анх удаа Лондон, Манчестер, Йоркийн хоорондох бүс нутагт улаан өнгийн хэт халалтын сэрэмжлүүлэг гаргасан нь мягмар гарагийн шөнө дунд дууссан.
Лхагва гарагт агаарын хэм буурч, тус улсын зарим газраар аянга цахилгаантай бороо орж, сэрүүсэх төлөвтэй байна.
Даваа гарагаас мягмар гарагт шилжих шөнө Баруун Йоркшир дахь Эмли Мурт 25.9 хэм бүртгэгдсэн нь Их Британийн түүхэн дэх хамгийн дулаан шөнө гэж “Met Office” мэдээлэв.
Эх сурвалж: BBC

#Түймэр, #хэт халалт,