АНУ-ын Төлөөлөгчдийн танхим зургаадугаар сарын 3-нд Ерөнхийлөгч Дональд Трампын дайны эрх мэдлийг хязгаарлах тогтоол баталжээ. Уг тогтоолд Ираны эсрэг явуулж буй цэргийн ажиллагааг зогсоож, цаашид ямар нэгэн цэргийн ажиллагаа эхлүүлэхээс өмнө Конгрессын зөвшөөрөл авахыг шаардсан байна. Мөн өдөр Дональд Трамп Цагаан ордонд хэвлэлийнхэнд мэдээлэл өгөхдөө Израиль, Ливаны хоорондын мөргөлдөөнийг АНУ, Ираны хооронд үргэлжилж буй хэлэлцээнээс салгаж, тусад нь шийдвэрлэх байр суурьтай байгаагаа илэрхийлжээ. Харин Иран улс хэлэлцээ болон бүс нутгийн мөргөлдөөний асуудлыг хамтад нь авч үзэх ёстой гэж үзэж, Ливан зэрэг бүх фронтод гал зогсоохыг тууштай шаардаж ирсэн байна. Трампын мэдээлснээр Хезболла болон Израиль талууд дахин гал нээхгүй байх талаар тохиролцоонд хүрсэн аж.

Гэсэн ч Израилийн арми зургаадугаар сарын 3-нд Ливаны өмнөд хэсгийн хэд хэдэн байршилд агаарын цохилтоо үргэлжлүүлсэн талаар эх сурвалжууд мэдээлжээ. Түүнчлэн Дональд Трамп Израилийг “үргэлж маш сайн түнш байсаар ирсэн” хэмээн тодорхойлсон ч АНУ-ын дэмжлэггүйгээр Израиль олон үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх боломжгүй байсан гэж мэдэгдсэн байна. Өөр нэг эх сурвалжийн мэдээлснээр, Трамп АНУ, Ираны хооронд өрнөж буй хэлэлцээ нааштай ахицтай байгаа бөгөөд энэ долоо хоногийн сүүлээр талууд тохиролцоонд хүрч магадгүй гэж мэдэгджээ.

#онцолсон, #АНУ, #иран,