Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

Өмнөд Солонгос болон Хятад улс хоорондын нислэгийн эрхээ нэмэгдүүлэхээр тохиролцлоо. Сүүлийн долоон жилийн хугацаанд тэд анх удаа нислэгийн тоог нэмж, чиглэлийг өргөжүүлэхээр тохиролцож буй нь энэ юм. БНСУ-ын Тээврийн яамны мэдээлснээр, зорчигч тээврийн нислэгийн эрхийг долоо хоногт 56 нислэгээр нэмэгдүүлж 608-аас 664, харин ачаа тээврийн нислэгийн эрхийг долоо хоногт 14 нислэгээр нэмэгдүүлж 54-с 68 болгон нэмж байна. 

Талууд өнгөрсөн тавдугаар сарын 27-28-нд Сөүл хотод агаарын тээврийн хэлэлцээ хийсний дүнд ийнхүү тохиролцсон аж. 
Энэхүү шийдвэр нь хоёр талын нислэгийн эрх Инчон-Шанхай, Инчон-Гуанжөү зэрэг эрэлт ихтэй чиглэлүүдэд нэмэлт нислэг үйлдэх боломжийг олгох аж. Мөн Өмнөд Солонгосын орон нутгийн нисэх буудлууд болох Бусан, Чонжү хотоос Хятадын Гуанжөү, Чэндү, Шэньжэнь, Чунчин, Шиань зэрэг 10 хот руу чиглэсэн шинэ маршрутыг өргөжүүлэх юм байна.

Ташрамд, оны эхний улиралд Өмнөд Солонгос болон Хятад хоорондын зорчигч тээврийн урсгал ойролцоогоор 4.39 саяд хүрсэн нь цар тахлын өмнөх үеийн үзүүлэлт болох 4.14 саяас давсан байна.

Эх сурвалж: Reuters 

#нислэг, #Өмнөд Солонгос, #ХЯтад,