АНУ-ын Афганистанд зохион байгуулсан терроризмын эсрэг ажиллагааны үеэр Аль-Кайда бүлэглэлийн толгойлогч Айман аль-Завахири амиа алдсан тухай Америкийн хэвлэлүүд эх сурвалжаас иш татан мэдээлжээ.
Хэвлэлд мэдээлснээр ням гарагт Афганистаны нийслэл Кабул хотод Тагнуулын төв газраас зохион байгуулсан нисгэгчгүй онгоцны цохилтын үеэр түүнийг устгасан байна.
Одоогоор Цагаан ордон энэ мэдээллийг албан ёсоор батлаагүй байна.
Зөвхөн өнгөрсөн амралтын өдрүүдэд Афганистан дахь Аль-Кайдагийн “чухал” байны эсрэг “амжилттай” ажиллагаа явуулсан болохыг АНУ-ын өндөр албан тушаалтан баталж, цохилтын улмаас энгийн иргэд хохироогүй тухай мэдэгдээд байгаа.
Өнөөдөр Ерөнхийлөгч Жо Байден өөрийн биеэр Афганистан дахь ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх төлөвтэй байна.
Үүний зэрэгцээ, ням гарагт Кабул хотын орон сууцны хороололд АНУ-ын нисгэгчгүй онгоц цохилт өгсөн талаар Талибан хөдөлгөөний хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ.
Тэрээр цохилтыг олон улсын зарчмуудыг илт зөрчсөн үйлдэл гэж тайлбарлав.
Египет гаралтай нүдний мэс заслын эмч Завахири нь Египетийн Исламын Жихад зэвсэгт бүлэглэлийг байгуулахад тусалсан бөгөөд үүнийхээ төлөө 1980-аад онд шоронд хоригдож байжээ.
Суллагдсаныхаа дараа эх орноо орхин гарч, олон улсын жихадист хөдөлгөөнд оролцох болсон ба Афганистанд суурьшиж, Саудын Арабын хөрөнгөтөн Осама Бин Ладентай хүчээ нэгтгэсэн байна. Хожим нь 2011 оны тавдугаар сард АНУ-ын зэвсэгт хүчин Бин Ладеныг устгасны дараа Завахири Аль-Кайдагийн толгойлогч болсон юм.
Үүнээс өмнө Завахириг Бин Ладены баруун гар, Аль-Кайдагийн гол үзэл сурталч гэж нэрлэдэг байсан.
Тэрээр Бин Ладены хамтаар есдүгээр сарын 11-ний халдлагыг зохион байгуулсан бөгөөд АНУ-ын “хамгийн их эрэн сурвалжлагдаж буй террористуудын” нэг байсан юм.
Зарим шинжээчид түүнийг 2001 оны есдүгээр сарын 11-ний халдлагын гол зохион байгуулагч гэж үздэг.
Эх сурвалж: BBC