Ковидын хоёр өөр хувилбарт зориулан бүтээсэн вакциныг Их Британид 18-аас дээш насны хүмүүст хэрэглэхийг зөвшөөрчээ.
Ингэснээр Их Британи улс “Spikevax bivalent Original/Omicron” нэртэй хоёр валент вакцинд зөвшөөрөл олгосон анхны улс болсон байна.
Гэхдээ одоо Их Британийн Вакцинжуулалт, Дархлаажуулалтын Хамтарсан Хороо вакциныг есдүгээр сард эхлүүлэхээр төлөвлөж буй намрын нэмэлт тунгийн хөтөлбөрт ашиглах эсэхийг шийдэх ёстой байна.
АНУ-ын “Moderna” фирмийн үйлдвэрлэсэн энэ вакцин нь одоо ашиглагдаж байгаа вакцинуудын адил зөвхөн коронавирусийн анхны хувилбарт зориулагдаагүй, харин халдварлах өндөр чадвартай “Омикрон”-ын “BA.1” дэд хувилбарт мөн зориулагджээ.
Эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүний зохицуулах агентлаг (MHRA)-ийн тэргүүн доктор Жүн Рэйн мэдэгдэлдээ “’Омикрон’-ы ‘BA.1’ хувилбар болон 2020 оны анхны хувилбарын эсрэг дархлааны хүчтэй хариу үйлдэл үзүүлдэг нь эмнэлзүйн туршилтаар батлагдсан ‘Moderna’-ийн хоёр валент вакцинд зөвшөөрөл өгснөө мэдэгдэхэд таатай байна” гэж хэлжээ.
Тэрээр шинэ вакциныг тодорхойлохдоо “Их Британид хэрэглэгдэж буй Ковид-19-ийн эхний үеийн вакцин нь өвчний эсрэг чухал хамгаалалт болж, хүний амь насыг аварч байна. Вирус үргэлжлүүлэн хувьсан хөгжиж байгаа энэ үед энэхүү хоёр валент вакцин нь биднийг энэ өвчнөөс хамгаалахад туслах нэмэлт хэрэгсэл болох юм” гэж хэлжээ.
Урьдчилсан шинжилгээгээр хоёр валент вакцин нь “Омикрон”-ы “BA.4” ба “BA.5” дэд хувилбаруудын эсрэг сайн дархлааны хариу урвал үзүүлсэн гэж “MHRA” мэдэгдэв. “Moderna”-ийн мэдээллээр туршилтын үеэр нэмэлт вакциныг хийлгэсэн хүмүүсийн эдгээр дэд хувилбаруудын эсрэг эсрэгбиеийн түвшин энгийн вакцин хийлгэсэн хүмүүсийн түвшингээс 1.69 дахин их байжээ.
Эх сурвалж: Reuters

#вакцин, #Их Британи, #Коронавирус,