Пакистанд болж буй түүхэн үерийн улмаас тус улсын гуравны нэг нь бүрэн усанд автсан гэж тус улсын цаг уурын сайд Шерри Рехман мэдэгдэв.

Рехман “Нэг том далай шиг л байна. Усыг соруулах хуурай газар ч байхгүй” гэж хэлээд үүнийг “төсөөлж боломгүй хэмжээний хямрал” гэж тодорхойлжээ.

Энэ зуны бороо нь сүүлийн 10 жилд бүртгэгдсэн хамгийн хүчтэй бороо бөгөөд засгийн газар уур амьсгалын өөрчлөлтийг үүнд буруутгаж байна.

Цаг уурын сайд “Пакстан улсын гуравны нэг нь яг одоо усан дор байгаа бөгөөд энэ нь бидний өмнө нь харж байсан бүх хил хязгаар, хэм хэмжээнээс давсан” гэж “AFP” агентлагт ярьжээ.

Даваа гарагт албаны хүмүүсийн мэдээлснээр зургадугаар сард борооны улирал эхэлснээс хойш дор хаяж 1,136 хүн нас бараад байгаа ба эдгээрийн 75 нь зөвхөн сүүлийн 24 цагийн дотор амиа алдсан байна. Пакистаны Гадаад хэргийн сайд Билавал Бхутто-Зардарийн хэлснээр амиа алдсан хүмүүсийн гуравны нэг нь хүүхэд гэв. Амиа алдагсдын тоо цаашид ч нэмэгдэх төлөвтэй байна.

Албаныхны тооцоолсноор 33 сая гаруй пакистанчууд буюу долоон хүн тутмын нэг нь түүхэн үерийн улмаас хохирол амсаад байна.

Тус улсын хойд хэсгийн Сват хөндийд их хэмжээний үерийн уснаас болж гүүр, замууд урсаж, тэндхийн тосгонд хүрэх бүх гарц хаагджээ. Эрх баригчид уулархаг бүсэд амьдарч буй олон мянган хүнийг нүүлгэн шилжүүлэхийг тушаасан ч нисдэг тэрэгтэй онцгой байдлын ажилтнууд ч тусламж хэрэгтэй байгаа хүмүүст хүрч чадахгүй байгаа аж.

Тус улсын хөвөнгийн талбайн бараг тал хувь нь урсаж, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, цагаан будааны талбайнууд ихээхэн хохирол амсжээ.

Үерээс зугтаж чадсан хүмүүс улс даяар байгуулсан түр баазуудад байрлаж байна.

Гамшгийн дараах сэргээн босгох зардал эрх баригчдын санааг зовоож байгаа бөгөөд Пакистаны засгийн газар тусламжийн агентлагууд, найрсаг орнууд болон олон улсын хандивлагчдаас санхүүгийн тусламж хүсээд байгаа.

Төлөвлөлтийн сайд Ахсан Икбалын хэлснээр урьдчилсан тооцоогоор 10 тэрбум доллароос давсан хэмжээний зардал гарах төлөвтэй байна.

2010 онд Пакистаны түүхэн дэх хамгийн их үхэлд хүргэсэн үер болж, 2,000 гаруй хүн ​​амиа алдаж байжээ.

Эх сурвалж: BBC

#онцолсон, #Пакистан, #үер,