Лхагва гарагт Ерөнхийлөгч Владимир Путин Владивосток хотод болж буй Дорнын эдийн засгийн форумд оролцохдоо Орос улс Украины мөргөлдөөнд ялагдсан биш харин хожсон гэж мэдэгдсэн байна.
Оросын үйл ажиллагаа тус улсын бүрэн эрхт байдлыг бэхжүүлэх зорилготой бөгөөд Украины зүүн хэсгийн Донбасс мужид амьдарч буй хүмүүст туслах зорилготой гэж тэрээр хэлжээ.
Путин цааш нь “Бид хамгийн гол нь тусгаар тогтнолоо бэхжүүлж чадсан. Энэ бол одоо болж буй үйл явдлын зайлшгүй үр дүн. Энэ нь эцсийн дүндээ манай улсыг дотроос нь хүчирхэгжүүлнэ” гэв.
НАТО-г өргөжүүлэхээс урьдчилан сэргийлэх зорилго нь бүтэлгүйтэж, Швед, Финланд улс гишүүнээр элсэхээр болсон тухай, НАТО зүүн Европт асар их хүчээ төвлөрүүлснийг, мөн Оросын аж үйлдвэрлэл бичил чип гэх мэт гол бүрэлдэхүүн хэсгүүдийн хомсдолд орж, олон улсын төлбөрийн системийг ашиглах боломжгүй болж, барууны олон мянган компаниуд тус улсаас гарсан зэрэг үр дагаврын талаар тэрээр илтгэлдээ дурдаагүй байна.
Харин энэ онд эдийн засаг нь ойролцоогоор хоёр хувиар агшиж, төсөв нь ашигтай гарна гэж мэдэгдэв.
Түүнчлэн Оросыг өргөн хүрээний хориг арга хэмжээгээр тусгаарлах гэсэн оролдлого нь дэлхийн эдийн засгийг сүйрүүлж, Орос улс илүү ирээдүйтэй Ази тивтэй харилцаагаа өргөжүүлснээр барууны орнууд зорилгодоо хүрч чадахааргүй болсон гэж Путин дүгнэжээ.
АНУ болон түүний холбоотнууд Украины түрэмгийллийн хариуд Оросын эсрэг орчин үеийн түүхэнд байгаагүй хатуу хориг арга хэмжээ авсан бөгөөд Путин хориг арга хэмжээг “эдийн засгийн дайн”-тай адилтгаад, “Өрнөдийн орнууд түүхийн урсгалыг эсэргүүцэх оролдлого хийж, олон зуун жилийн турш бий болгосон дэлхийн эдийн засгийн тогтолцооны гол тулгуур багануудыг нурааж байна” гэж хэлсэн байна.
Путин Оросын эдийн засаг барууны орнуудын санхүү, технологийн түрэмгийллийг амжилттай даван туулж байна гэж үзэж байгаа ч зарим салбар, бүс нутаг хүндрэлтэй байгааг хүлээн зөвшөөрчээ.
Тэрээр дэлхий даяар хүнсний хямрал ойртож буйг анхааруулаад, Украинтай байгуулсан үр тарианы гэрээнд өөрчлөлт оруулж, үр тариа хүлээн авах боломжтой улс орнуудыг хязгаарлах талаар ярилцана гэж мэдэгдэв.
Эх сурвалж: Reuters

#ОХУ, #Путин, #Украины дайн,