Дэлхийн эрүүл мэндийн байгууллага долоо хоногийн хугацаанд дэлхий даяар вирусийн улмаас нас барсан хүний ​​тоо 2020 оны гуравдугаар сараас хойших хамгийн бага түвшинд байгааг дурдаад, Ковид-19-ийн төгсгөл ойртсоныг мэдэгдэв.

ДЭМБ-ын тоо баримтаас үзвэл 2022 оны есдүгээр сарын тавны байдлаар дэлхий даяар долоо хоногт нас барсан хүний ​​тоо 11,118 байна. Түүнчлэн 2021 онд Ковид-19-ийн вакцины тусламжтайгаар 19.8 сая хүнийг нас барах эрсдэлээс сэргийлж чадсан гэж ДЭМБ дүгнэжээ. Харин дэлхий даяар нийт 12 тэрбум тун вакцин хийсэн гэж тооцоолсон байна.

Гэсэн хэдий ч коронавирус нь “цочмог онцгой байдал” үүсгэсэн хэвээр байгааг анхааруулаад, 2022 оны эхний найман сарын хугацаанд Ковид-19-ийн улмаас нэг сая гаруй хүн нас барсныг онцлон тэмдэглэв.

ДЭМБ-ын ерөнхийлөгч, доктор Тедрос Адханом Гебрейюс хэвлэлийн бага хурал дээр “Цар тахлын хугацаанд бид ийм үзүүлэлтийг харж байгаагүй. Цар тахал хараахан дуусах болоогүй ч төгсгөл нь харагдаж байна. Марафонд гүйж байгаа хүн барианы шугам харагдах үед зогсдоггүй, тэр бүх эрч хүчээ дайчлан илүү хурдан гүйдэг. Бид ч тэгэх ёстой” гэв.

Тэрээр цааш нь “Хэрэв бид энэ боломжийг яг одоо ашиглахгүй бол илүү олон хувилбар, илүү олон нас баралт, илүү их саад бэрхшээл, илүү их тодорхойгүй байдалд орох эрсдэлтэй. Тиймээс энэ боломжийг ашиглацгаая” гэж уриалав.

Лхагва гарагт ДЭМБ бүх улс орнуудын мөрдвөл зохих зургаан бодлогыг танилцуулсан байна.

Үүнд,

  • Шинжилгээ,
  • Вакцинжуулалт,
  • Өвчнийг эмчлэх шилдэг туршлага,
  • Эрүүл мэндийн байгууллагуудад халдварын хяналтын арга хэмжээ авах,
  • Ташаа мэдээлэл түгээхээс урьдчилан сэргийлэх,
  • Олон нийтийн оролцооны талаар заавар багтжээ.

Баримт бичигт “Одоо байгаа амь нас аврах хэрэгслийг хүртээмжтэй, зохих ёсоор ашигласнаар өвчлөл, нас баралтыг мэдэгдэхүйц бууруулж, Ковид-19 нь удирдах боломжтой өвчин болох боломжтой” гэж бичжээ.

Дэлхий даяар нийт 609 сая гаруй ковидын тохиолдол бүртгэгдэж, 6.5 сая гаруй хүн нас бараад байна. Харин Монголд 980 мянга орчим тохиолдол, хоёр мянга гаруй нас баралт бүртгэгджээ.

Эх сурвалж: The Guardian

#онцолсон, #дэмб, #Коронавирус,