Уганда улсад эбола вирусийн харьцангуй ховор тохиолддог “Судан” омог (SUDV) бүртгэгдсэний дараа тус улсад эбола вирусийн дэгдэлт гарсныг зарласан байна.

Угандагийн төв Мубенде дүүрэгт амьдардаг 24 настай эрэгтэйд өвчний шинж тэмдэг илэрсэн бөгөөд өвчтөн нас баржээ.

Тус улсын Эрүүл мэндийн яамны байнгын нарийн бичгийн дарга Диана Атвин хэвлэлийн бага хурлын үеэр эболагийн тохиолдлыг өчигдөр баталгаажуулсан тухай мэдэгдээд, батлагдсан тохиолдол бүхий өвчтөн өндөр халуурч, суулгаж, хэвлийгээр нь өвдөж, цусаар бөөлжиж байсан тухай хэлжээ. Өвчтөн анх эмнэлэгт хүргэгдэн ирэхдээ хумхаа өвчний эмчилгээ хийлгэж байсан аж.

Одоогоор сэжигтэй найман тохиолдол эрүүл мэндийн байгууллагад эмчлүүлж байгаа тухай ДЭМБ-ын Африк дахь салбар мэдэгдэлдээ дурдаад, Угандагийн эрүүл мэндийн байгууллагуудад тандалт судалгаа явуулах, вирус илэрсэн бүс нутагт мэргэжилтэн илгээх зэрэгт туслалцаа үзүүлж байгаа гэж мэдэгдэв.

ДЭМБ-ын Африкийн бүсийн захирал Матшидисо Моети “Уганда бол эбола вирусийн эсрэг үр дүнтэй тэмцэж байсан туршлагатай. Тус улсын мэргэжилтнүүдийн ур чадварын ачаар вирусийг хурдан илрүүлэх арга хэмжээ авсан бөгөөд бид эдгээр хүмүүсийн ур чадвар, туршлагын ачаар халдварын тархалтыг зогсоож чадна” гэж мэдэгдсэн байна.

ДЭМБ-ын мэдээллээр өмнө нь эболагийн Судан омгийн дөрвөн дэгдэлт Уганда улсад, гурван дэгдэлт Судан улсад бүртгэгдэж байжээ.

Харин Уганда улсад хамгийн сүүлд 2012 онд Судан омгийн дэгдэлт, 2019 онд Заир омгийн халдварын дэгдэлт гарсан байна.

“Ervebo” вакцинаар өндөр эрсдэлтэй хүмүүсийг вакцинжуулалтад хамруулах нь Конго болон бусад газарт саяхан дэгдсэн эбола өвчний тархалтыг хянахад өндөр үр дүн үзүүлсэн ч энэ вакциныг зөвхөн Заир омгийн эсрэг ашиглахыг зөвшөөрсөн байдаг аж.

“Johnson & Johnson” компанийн үйлдвэрлэсэн өөр нэг вакцин үр дүнтэй байж болох ч үүнийг Судан омгийн эсрэг тусгайлан туршиж үзээгүй байна.

Эх сурвалж: Reuters

#Коронавирус, #Уганда Улс,