Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган өнгөрсөн долоо хоногт Узбекистаны дээд хэмжээний уулзалтын үеэр Оросын Ерөнхийлөгч Владимир Путинтэй хийсэн хэлэлцээрээс төрсөн сэтгэгдлээ хуваалцсан байна.

Тэрээр Оросын ерөнхийлөгчийг Украинд эхлүүлсэн дайнаа “аль болох хурдан” дуусгахыг хүсэж байгаа гэж хэлээд, Путинийг удахгүй “чухал алхам” хийнэ гэж мэдэгджээ.

Гэхдээ Оросын хувьд “нэлээн асуудалтай” зүйл байгааг Эрдоган тэмдэглэв.

Эрдоган АНУ-ын “PBS” телевизэд өгсөн ярилцлагадаа Путиний талаар “Тэр надад үүнийг аль болох хурдан дуусгахад бэлэн гэдгээ харуулсан. Надад тийм сэтгэгдэл төрсөн, учир нь одоогийн нөхцөл байдал нэлээд асуудалтай байна” гэж ярьжээ.

Мөн тэрээр удахгүй Украин, Оросын талууд 200 орчим дайны олзлогсдыг солилцох гэж байгаа талаар дурдаад, “Цаашид дорвитой алхам хийнэ гэж бодож байна” гэж хэлсэн байна.

Орос хоёрдугаар сараас хойш эзэлж авсан газар нутгаа өөртөө үлдээх эсэх, энэ нь энхийн хэлэлцээрийн нэг хэсэг байх эсэх талаар “PBS” телевизийн асуултад Эрдоган “Үгүй” гэж хариулжээ. Тэрээр цааш нь “Түрэмгийлсэн газар нутгийг Украинд буцааж өгөх болно” гэж хэлсэн байна.

Гэхдээ тэрээр 2014 оноос хойш Оросын дэмжлэгтэй салан тусгаарлагчдын эзэмшилт байгаа газар нутаг энхийн хэлэлцээрт багтах эсэх талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна.

Эрдоганаас Орос Крымийг өөртөө үлдээх үү гэж асуухад “2014 оноос хойш бид Путинтэй энэ талаар ярилцаж, хойгийг хууль ёсны эздэд нь буцааж өгөх хүсэлт тавьсан ч... ахиц дэвшил гараагүй” гэж хариулжээ.

Эрдоган нь НАТО-гийн гишүүний хувьд тэнцвэртэй байр суурийг дэмжихийн зэрэгцээ барууны орнуудын Оросын эсрэг хориг арга хэмжээг эсэргүүцэж ирсэн. Мөн НҮБ-тэй хамтран Украины үр тарианы экспортыг сэргээхэд тусалсан бөгөөд өнгөрсөн долоо хоногт гал зогсоох шууд яриа хэлэлцээр зохион байгуулахыг хичээж байгаагаа мэдэгдсэн юм.

Гэсэн ч тэрээр энэ сарын эхээр барууны орнуудыг Оросыг “өдөөн хатгах” бодлого барьж байна гэж буруутгахдаа дайн “удахгүй” дуусах магадлал бага байгааг анхааруулж байв.

Эх сурвалж: BBC

#турк, #Украины дайн, #Эрдоган,