Лхагва гарагт Ерөнхийлөгч Владимир Путин Дэлхийн II дайнаас хойших Оросын анхны дайчилгааг зарлаж, хэрэв барууныхан “цөмийн шантааж”-аа үргэлжлүүлбэл Москва асар их зэвсгийн хүчээр хариу үйлдэл үзүүлнэ гэж анхаарууллаа.
Путин телевизээр ард түмэндээ хандаж “Хэрэв манай улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд заналхийлбэл бид ард түмнээ хамгаалахын тулд боломжтой бүх арга хэрэгслийг ашиглана. Энэ бол хий хоосон үг биш” гэж хэлсэн байна.
Мөн Путин хэсэгчилсэн дайчилгаа зарлах тухай зарлигт гарын үсэг зурснаа мэдэгджээ. Дайчилгаанд мэргэжлийн цэргийн алба хааж байсан хүн бүр хамрагдах бөгөөд ажиллагааг зарлиг хүчин төгөлдөр болсноос хойш нэн даруй хэрэгжүүлэх ёстой аж.
Оросын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу мөн тусдаа мэдэгдэл хийж 300,000 хүнийг цэрэгт татахаар төлөвлөж байгааг мэдэгдсэн байна.
Түүнчлэн Путин барууны орнуудыг Оросыг устгахаар санаархаж байна гэж буруутгаад, Украины нутаг дэвсгэр дэх Оросын цэргүүдийн хяналтад байгаа бүс нутгуудад бүх нийтийн санал асуулга явуулахыг илт дэмжжээ.
Мягмар гарагт орос цэргүүдийн хяналтад байгаа Украины дөрвөн бүс нутгийн Оросыг дэмжигч албан тушаалтнууд Москвад нэгдэх бүх нийтийн санал асуулгыг яаралтай зохион байгуулахыг уриалсан юм.
Путин тэдгээр газар нутгийг “зандалчдад” өгөхгүй гэж хэлээд, Орос улс Донбасс болон Украины Херсон, Запорожье мужийн ард иргэдийн шийдвэрийг хүндэлнэ гэж мэдэгдэв. Бүх нийтийн сануулга нь бүхэл бүтэн Унгар улстай тэнцэх хэмжээний Украины газар нутгийг албан ёсоор Москвад нэгтгэх эхний алхам юм.
Мөн тэрээр Украины зүүн хэсгийн Донбассын бүс нутгийг “чөлөөлөх” зорилгоо тэмдэглээд, Оросын хяналтад байгаа бүс нутагт амьдарч буй ихэнх хүмүүс Киевт захирагдахыг хүсэхгүй байна гэж мэдэгджээ.
Путиний мэдэгдлийн дараа Оросын рублийн ханш унаж, дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ өссөн байна.
Эх сурвалж: Reuters

#онцолсон, #Дайн, #ОРос, #ОХУ, #Украины дайн,