Хятадын засгийн газар есдүгээр сарын 19-ний даваа гарагт хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх, зарим гадаадын иргэдийг хилээр нэвтрүүлэхэд чиглэсэн журмын төслийг танилцуулжээ.

Тус улсын Соёл, аялал жуулчлалын яамнаас гаргасан бодлогын баримт бичгийн төсөлд Хятадын хил орчмын бүс нутагт аялал жуулчлалын агентлагуудаас зохион байгуулдаг аяллын бүлгүүдийг нэвтрүүлэх, гарах боомтоо “уян хатан” сонгох боломжийг олгох зэрэг асуудлыг багтаасан байна.

Гэхдээ журмын хэрэгжиж эхлэх огноо, байршлын талаар дэлгэрэнгүй мэдээллийг баримт бичигт дурдаагүй байна.

Бодлогын шинэ төслийн дагуу гадаадын жуулчдыг Хятадын хил орчмын аялал жуулчлалын газруудад зөвхөн аяллын бүлгийн хамт зочлохыг зөвшөөрөх аж.

Нэг долоо хоногийн зочид буудлын тусгаарлалт, гурван өдрийн гэрийн ажиглалт зэрэг гадаадаас ирж буй хүмүүст зориулсан шаардлагууд шинэ журмын хүрээнд тус улсад нэвтэрч буй аялагчдад хамаарах эсэх нь одоогоор тодорхойгүй байна.

Хятад нь 2020 онд Ковид-19-ийн цар тахал эхэлснээс хойш хязгаарлалтын хатуу дүрэм баримталж, гадаадын жуулчдад хилээ хааж, хүчинтэй визтэй хүмүүс зэрэг зөвхөн тодорхой тооны гадаадын иргэдийг тус улсад нэвтрэхийг зөвшөөрч ирсэн.

Сүүлийн долоо хоногт Хятадын засгийн газар халдварлах өндөр чадвартай “Омикрон” хувилбарын тархалтыг зогсоохын тулд ковидын хязгаарлалтаа эрс чангатган, есдүгээр сард олон мега хотуудад бүрэн болон хэсэгчилсэн хөл хорио тогтоогоод байна.

Хятад улс нь Вьетнам, Лаос, Монгол, Мьянмар, Орос зэрэг 14 оронтой хиллэдэг.

Эх сурвалж: CNN

#БНХАУ, #Коронавирус,