Цар тахлын улмаас хоёр жил гаруйн хугацаанд хилээ хаасан Япон улс аравдугаар сарын 11-нээс эхлэн вакцин хийлгэсэн гадаадын жуулчдад хилээ нээхээр товложээ.

Энэ өдрөөс эхлэн гадаадын жуулчид тус улсад визгүй зорчих боломжтой болох бөгөөд аялал жуулчлалын агентлагаар дамжих шаардлагагүй болох юм.

Мөн нэг өдөрт 50,000-аас ихгүй гадаадын иргэдийг хилээр нэвтрүүлэх хязгаарлалтаа цуцлах шийдвэр гаргажээ. Японы хилээр нэвтрэх жуулчдаас зөвхөн гурван удаа вакцинд хамрагдсан баримт, ковидын шинжилгээний сөрөг хариу шаардах гэнэ.

Японы иений ам.доллартай харьцах ханш сүүлийн зургаан сарын хамгийн доод түвшинд хүрсэн энэ үед аялагчдын урсгал нэмэгдсэнээр засгийн газар болон орон нутгийн бизнесүүдэд таатай нөлөө үзүүлнэ гэсэн хүлээлттэй байна.

Ерөнхий сайд Фумио Кишида “АНУ-тай эн зэрэгцэхийн тулд Япон улс хилийн хяналтын арга хэмжээгээ сулруулж байна” гэж мэдэгджээ.

Тус улс зургадугаар сард аялал жуулчлалыг сэргээх эхний алхмаа хийсэн боловч жуулчид зөвхөн аяллын багийн хамт аялах боломжтой байв.

Кишида мөн аялал, сэдэвчилсэн соёл амралтын хүрээлэнгийн төлбөр, спортын арга хэмжээ, концерт зэрэгт хөнгөлөлт үзүүлэх байдлаар дотоодын аялал жуулчлалд урамшуулал үзүүлэх хөтөлбөрийг зарлажээ. Ингэснээр Японы оршин суугчид болон иргэд 11,000 иен буюу 77 долларын татаас авах эрхтэй болох юм.

Цар тахлын өмнөх жил буюу 2019 онд Японд 31 сая орчим, харин сард хоёр сая гаруй жуулчин ирж байжээ. Тэгвэл Японы үндэсний аялал жуулчлалын байгууллагын мэдээлснээр энэ оны наймдугаар сард 169,800 жуулчин тус улсыг зорьсон байна.

Эх сурвалж: BBC

#Япон улс,

0 / 1000