Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Засаг даргын Тамгын газраас малчдад халгай, лууль, шарилж зэрэг ургамлыг ашиглан малын тэжээлийн дарш бэлтгэх арга технологийг зааж, сургалт зохион байгуулжээ.
Энэ нь “Бүтээлч Хөвсгөлийнхөн” хөтөлбөрийн хүрээнд малын тэжээлийн хангамжийг нэмэгдүүлж, өвөлжилтийн бэлтгэлийг хангах зорилгоор хэрэгжүүлж буй ажлын нэг юм.
Сургалтаар халгай, лууль, шарилж, ногоон тэжээл, навч зэрэг ургамлын гаралтай түүхий эдийг нүх болон зориулалтын саванд даршлах арга технологийг малчдад заажээ. Сургалтад сумын зургаан багийн 68 малчин хамрагдсан байна.
Малчид сургалтын үеэр сурсан арга технологио ашиглан халгай, лууль, шарилжаар нүхэнд болон саванд ургамлын дарш бэлтгэж, нийт 8.5 тонн тэжээл нөөцөлжээ.
Цаашид малчид сурсан арга туршлагаа бусдад түгээн дэлгэрүүлж, орон нутагт ургадаг ургамлыг ашиглан чанартай тэжээл бэлтгэх замаар малын тэжээлийн нөөцөө нэмэгдүүлэх боломж бүрдэх юм.

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3587