БОУАӨЯ-ны Байгаль орчны улсын хяналтын газрын Амьтан, ургамлын хяналт хариуцсан Шинжээч, Улсын ахлах байцаагч Д.Сонин-Эрдэнэ ХҮРЭН БААВГАЙТАЙ ТААРСАН ТОХИОЛДОЛД АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ЗӨВЛӨМЖ өглөө.
Хүрэн баавгайтай таарсан тохиолдолд
- Тайван байж, аажмаар ухарч холд
- Хамт яваа хүнээсээ салахгүй бай
- Хүүхдийг хажуудаа ойрхон байлга
- Баавгай таныг хараагүй бол саад болохгүй чимээгүй холд
- Орон байр, эд зүйлд хэт ойртсон тохиолдолд чимээгүй орхи
- Алсаас тайван дуугаар хүн гэдгээ мэдэгд
Баавгай аюул заналхийлсэн тохиолдолд
- Ойртохгүй, аюулгүй зайд холд
- Хамгаалах орон байр, аюулгүй газарт шилж
- Архирах зэрэг заналхийлбэл өөрийгөө хамгаал
- Тайван байдлаар дуу чимээ гарга
- Хүн гэдгээ мэдэгдэж үргээ
Дайралтад өртсөн тохиолдолд
- Үүссэн нөхцөлд тохируулж өөрийгөө хамгаал
- Газар унавал нүүр, толгой, хүзүүгээ хамгаалж, доош харж хэвт
- Зориудаар хөөж довтолбол эд зүйл ашиглан өөрийгөө хамгаал
- Амь насанд аюул учирвал бүх хэлбэрээр өөрийгөө хамгаал
Эрсдэлээс урьдчилан сэргийлэх хамгийн чухал
- Баавгайтай бүс нутагт ганцаараа явахгүй байх
- Ой, өтгөн ургамалтай газарт дуу чимээ гаргаж явах
- Хоол хүнс, хог зэрэг үнэртэй зүйлийг ил задгай орхихгүй байх
- Бамбарууш болон үүр ичээнд ойртохгүй байх
- Шаардлагатай хамгаалах хэрэгсэл авч явах
Санамж:
- Та байгалийн зочин гэдгээ сана
- Зэрлэг амьтантай зэрэгцэн орших ёстойг ухамсарла
- Баавгай халдаагүй байхад зориуд агнавал хууль бус гэдгийг анхаар
- Тайван байдал, болгоомжлол таны амь насыг аварна.
Мэдээлэл дамжуулах:
- Баавгайтай таарсан байршлаа тодорхойл
- Өөрсдийн аюулгүй байдлыг ханга
- Ойр орчмын иргэдэд мэдээлэл дамжуул
- Харьяалах Байгаль орчны газар, Хамгаалалтын захиргаанд мэдэгд!
Эх сурвалж: БОУАӨЯ

#Сэрэмжлүүлэг, #хүрэн баавгай, #зөвлөмж, #БОУАӨЯ,