Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.
Ойрх Дорнод дахь мөргөлдөөн хурцдаж, нийлүүлэлт тасалдах эрсдэл нэмэгдсэнээр дэлхийн зах зээлд нефтийн үнэ дөрөв дэх өдрөө дараалан өсөж, баррель нь 100 ам.долларт ойртлоо.
Есдүгээр сарын 9-ний арилжаагаар Brent маркийн нефтийн үнэ 1.57 ам.доллароор өсөж, баррель нь 99.49 ам.долларт хүрсэн байна. Энэ нь зургадугаар сарын сүүлээс хойших хамгийн өндөр түвшин юм. Харин АНУ-ын West Texas Intermediate буюу WTI нефтийн үнэ 94.63 ам.долларт хүрчээ.

Үнийн өсөлтийн гол шалтгаан нь Ойрх Дорнод дахь нөхцөл байдал хурцадсантай холбоотой. Ираны дэмжлэгтэй Хусит бүлэглэл Саудын Арабын хэд хэдэн хотод халдлага үйлдэж, үүний зэрэгцээ АНУ Ираны газрын тос тээвэрлэгч хөлөг онгоцнуудад цохилт өгсөн бол Иран Иордан дахь АНУ-ын цэргийн баазад халдсан байна.
Саудын Арабын эрчим хүчний дэд бүтцэд болсон халдлагууд зах зээлийн болгоомжлолыг улам нэмэгдүүлжээ. Халдлагын үеэр тус улсын өмнөд хэсэгт орших Aramco-гийн байгууламжуудын ойролцоо гал гарч, зарим үйл ажиллагааг түр зогсоосон байна.
Нефтийн үнийн огцом өсөлт нь зөвхөн эрчим хүчний зах зээлд бус, дэлхийн эдийн засагт инфляцын дарамт нэмэгдэх эрсдэлийг бий болгож байна. Эрчим хүчний үнэ удаан хугацаанд өндөр хэвээр байвал шатахуун, тээвэр болон үйлдвэрлэлийн зардал өсөж, улмаар хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх дарамт үүсэх юм. Reuters-ийн мэдээлснээр зах зээлийн оролцогчид инфляц нэмэгдэхийн хэрээр төв банкууд бодлогын хүүгээ бууруулах төлөвөө хойшлуулах эсвэл чангаруулах эрсдэлийг тооцож эхэлжээ.
Нефтийн үнэ 100 ам.долларт хүрэх эсэх нь ойрын өдрүүдэд зах зээлийн анхаарлын төвд байна. Мөргөлдөөн цааш хэрхэн өрнөх, Ойрх Дорнодын газрын тосны нийлүүлэлтэд бодит тасалдал үүсэх эсэхээс үнийн дараагийн хөдөлгөөн ихээхэн шалтгаална.
Эх сурвалж: Reuters