ДЭЛХИЙН МЭДЭЭ

АНУ: Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг Конгресс баталлаа

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг дэмжигчид Капитолын ордон руу дайран орж, Сенатын танхимд нэвтэрч, энэхүү үймээний үеэр дөрвөн хүн амиа алдаж, 20 гаруй хүн гэмтэж бэртсэн явдал боллоо.

Өнгөрсөн арваннэгдүгээр сард болсон Төрийн тэргүүний сонгуулийн дүнг хэлэлцэх Сенат, Төлөөлөгчдийн танхимын чуулган ч тасалдсан билээ. Тэгвэл Конгресс сонгуулийн дүнг эцэслэн баталж, сонгогчдын коллегийн 270 санал авч, ялалт байгуулсан Жо Байден АНУ-ын шинэ Төрийн тэргүүн болох нь албан ёсоор баталгаажлаа.

Конгрессын ордон руу хүмүүс дайран орсон талаар дэлхийн улс орнуудын удирдагчид байр сууриа илэрхийлэн, АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама Д.Трампыг олон нийтийг хагалан бутаргаж, хүчирхийлэлд турхирсан хэмээн шүүмжилжээ. Конгрессын шийдвэр гарсны дараа Дональд Трамп харин ямар нэгэн үймээн гаргалгүйгээр, тайвнаар ажлаа шинэ Ерөнхийлөгчид шилжүүлж өгөхөө мэдэгдсэн байна.

Үүний сацуу Конгресс дэх Ардчилсан намын төлөөлөл болох 100 гаруй гишүүн үймээнд турхирсан Ерөнхийлөгч Дональд Трампт хариуцлага тооцох санаачилга гаргаад байгааг “NBC News” мэдээлжээ.

Эх сурвалж: ВВС

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet