ДЭЛХИЙН МЭДЭЭ

Эрүүл мэндийн салбартаа хамгийн их хөрөнгө хаядаг улс орнууд

Дэлхийн улс орнууд эрүүл мэндийн салбартаа багагүй хөрөнгө зарцуулдаг бөгөөд ойролцоогоор дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 8.9-16.4 хувьтай тэнцэхүйц хөрөнгийг доор дурдсан улс орнууд эрүүл мэндийн салбартаа зарцуулдаг ажээ. АНУ дэлхийн улс орнуудтай харьцуулахад хамгийн багыг буюу жилд дунджаар нэг хүнд 8.7 ам.доллартай тэнцэх хэмжээний мөнгийг улсын төсвөөсөө эрүүл мэндийн салбартаа өгдөг байна. Энэ нь бусад улс оронтой харьцуулахад хамгийн багадаа 1000 орчим ам.доллароор бага тоо юм.

Канад

Тус улс дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 10.2 гаруй хувийг эрүүл мэндийн салбартаа зарцуулдаг байна. Канад Улс 1980 онд эрүүл мэндийн салбартаа дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 6.2 орчим хувийг зарцуулдаг байсан бөгөөд жил бүр энэ тоо өссөөр байгаа юм. 1970 онд тус улсын дундаж наслалт 73 байсан бол, 2013 онд 82 болж өссөн байна.

ALNW handoff in HMC ED_024 | UW News

Австри

8.5 сая хүн амтай энэ улс дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 10.1 хувийг эрүүл мэндийн салбартаа зарцуулдаг. Архины хэрэглээгээрээ дэлхийд дээгүүрт ордог энэ улсад таргалалт, зүрх судасны өвчлөл өндөр байдаг. Австри 1980 онд эрүүл мэндийн салбартаа дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ долоон хувийг зарцуулдаг байжээ.

Денмарк

1980 онд тус дотоод нийт бүтээгдэхүүнийхээ 8.4 хувийг эрүүл мэндийн салбартаа зарцуулдаг байжээ. Харин одоогоор энэ тоо 10.4 хувьд хүрч өссөн байна. Эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулснаар хүн амын дундаж наслалт уртасдаг. 2014 оны байдлаар Денмаркийн хүн амын 18.3 хувийг 65-аас дээш насны хүн эзэлж байгаа бол, 2050 онд 23.8 хувь болж өсөх хандлагатай байна.

The Potential and Perils of the IoT in Healthcare

ХБНГУ

Хөгшин хүмүүс залуу хүмүүсээс илүүтэйгээр эрүүл мэндийн үйлчилгээ шаарддаг. ХБНГУ нь хөгшин настай хүний тоогоороо Япон, Италын дараа ордог. Хүн амынх нь багагүй хувийг настай хүн эзэлдэг юм. Тус улс дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 11 хувийг эрүүл мэндийн салбартаа зарцуулдаг нь АНУ-тай харьцуулахад 10 дахин илүү гэсэн үг.

Швед

1970 онд шведүүдийн дундаж наслалт 75 байсан нь дэлхийн бусад оронтой харьцуулахад харьцангуй өндөр үзүүлэлт байсан. Одоогоор тус улсын дундаж наслалт 82 болж нэмэгдээд байна. Тус улсын иргэдийн 81 орчим хувь нь эрүүл мэндийн үзлэгт жил бүр тогтмол хамрагддаг гэсэн судалгаа бий. Швед Улс дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 11 хувийг эрүүл мэндийн салбарт зарцуулдаг. Ерөнхийдөө Скандинавын орнууд эрүүл мэндийн салбартаа оруулж хөрөнгө оруулалтаараа дэлхийд тэргүүлдэг байна.

1 сэтгэгдэл

  1. cialis 10mg

    2021-01-05

    hello guos 9128738518

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet