COVID-19

ЭРДЭМТЭД: Хөл хориог дахин 14 хоногоор сунгах зайлшгүй шаардлагатай

Гэрэл зургийг MPA.mn

Эрүүл мэндийн яам болон Эрдэмтдийн зөвлөл хуралдаж Улсын онцгой комисст хөл хорионы хугацааг 14 хоногоор сунгах санал хүргүүлжээ. Хуралдаанд Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ЭМЯ-ны ТНБД Я.Амаржаргал, ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа , ШУА-ийн гишүүн, академич, АШУ-ны доктор П.Нямдаваа, АУ-ны доктор, тархвар судлалын зэрэгтэй эмч З.Адьяасүрэн, АУ-ны доктор, дэд профессор М.Алтанхүү, ЭМЯ-ны дэргэдэх ХӨТС-ын салбар зөвлөлийн дарга Г.Сүрэнханд нар оролцсон талаар бид мэдээлсэн.

Хүн амын дунд санамсаргүй түүврийн аргаар 4000-5000 хүнд шинжилгээ хийхээр төлөвлөв.

Тэгвэл уулзалтаар эрдэмтэн судлаачид хөл хорио тогтоосон хугацааг 14 хоногоор сунгах зайлшгүй шаардлагатай гэдэг дээр санал нэгдэв. Учир нь одоо явагдаж буй тандалт судалгааны ажлыг дуусгах , цаашид тохиолдлын дам халдваруудыг тогтоох, шинжилгээнд хамруулах ажлуудыг өргөн хүрээнд хийх шаардлагатай гэв. Мөн хүн амын дунд санамсаргүй түүврийн аргаар 4000-5000 хүнд шинжилгээ хийхээр төлөвлөж буйг хэлэлцэв. Ийнхүү асуудлыг Улсын онцгой комиссын хурлаар оруулж шийдвэрлүүлэхээр болов.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet