СПОРТ

Улсын аварга Н.Батсуурь: Миний биеэс сэргээш илэрснийг хүлээн зөвшөөрч байна

Улсын аварга Н.Батсуурь допингийн асуудалд холбогдсон талаараа мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Допингийн хариуг өөрийн биеэр зарлахаар ирлээ. Долдугаар сарын 12-нд миний бие Үндэсний их баяр наадмаар үзүүрлэж, тод сайхан гэдэг чимэг авсан. Ингээд хоёр сарын дараа допингийн шинжилгээний хариу ирж, таны биеэс хориотой бодис илэрсэн гэсэн хариуг өгсөн. Үүнийг би хүлээн зөвшөөрч байна. Шинжилгээний хариуг үнэн зөв гэж бодож байна. 

Миний биеэс примецидан гэх бодис илэрсэн. Энэ эмийг чадах ядахаараа судалж үзлээ. Энэ эм нь зүрхний эм бөгөөд Монголд аптекуудаар нэг ширхэг нь 400 төгрөгөөр худалдаалдаг эм юм. Энэ эм миний биенд гаднаас орж ирж байж надаас илэрсэн болж таарч байна” гэсэн юм.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet