COVID-19

Улс төрчдийн ихээхэн хэрэглэх болсон нүүрний хаалтыг хэрхэн зөв зүүх вэ?

Гэрэл зургийг MPA.mn

УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид ихээр зүүх болсон нүүрний хаалтыг иргэд ч зүүх нь олширлоо. Тэгвэл энэхүү хаалтыг хэрхэн зөв, зүйтэй зүүх тал дээр дараах зөвлөгөөг хүргэе.

ЗӨВЛӨГӨӨ:

Духны хэсэгт зай гаргахгүйгээр өмсөнө. Доод хэсэг нь эрүүг халхалж байх ёстой. Болж өгвөл чих хүртэл халхвал сайн. Ингэсэн тохиолдолд хажуугийн хүн найтаах, ханиах, шүлсээ үсэргэхэд найдвартай хамгаална.

Харин масктай бол маскан дээр унана. Хүн маскаа санамсаргүйгээр тогтмол оролдож байдаг. Ингээд гараараа нүдээ нухах, хүүхдээ хооллох зэргээр халдвар авах эрсдлийг нэмдэг.  Нүүрний хаалт нь үүнийг бууруулдаг байна.

Нүүрний хаалтны даавуун маскнаас ялгарах давуу тал нь нүүрийг бүтэн хаана. Бохирдол багатай, спиртэн суурьтай гар ариутгагч шингэн буюу савантай усаар цэвэрлэж хэдэн ч удаа хэрэглэх боломжтой.

Халуун дулааны улиралд маск зүүхээр аахилдаг хүмүүст тохиромжтой, амьсгалахад түвэггүй. Мөн зай барих хэрэгтэй гэдгийг эргэн тойрны хүмүүстээ сануулах ач холбогдолтой.

Нүүрний хаалтыг гадаад орчинд зүүх нь тохиромжтой. Харин дотоод орчинд масктайгаа хамт зүүвэл жижиг дусланцаруудаас хамгаална. Эсвэл маскаа дангаар нь зүүхийг зөвлөж байгаа.

Falsified Medications Are A Huge Global Problem

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet