Улсын Онцгой комиссын 2025 оны I хурлын шийдвэрийн 2.1-дэх заалтыг хэрэгжүүлэх хүрээнд Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат тэргүүтэй холбогдох нэгжийн удирдлага, мэргэжилтнүүдийн хамтарсан уулзалт өнөөдөр боллоо.