Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох хүрээнд 2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Доминиканы Бүгд Найрамдах Улсын Гадаад хэргийн сайд Роберто Альварезтай Доминиканы Байнгын төлөөлөгчийн газарт  уулзав.