Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох хүрээнд 2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Доминиканы Бүгд Найрамдах Улсын Гадаад хэргийн сайд Роберто Альварезтай Доминиканы Байнгын төлөөлөгчийн газарт уулзав.
Уулзалтын үеэр талууд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэх боломж, бололцооны талаар санал солилцохын зэрэгцээ “Бүх төрлийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Доминиканы Бүгд Найрамдах Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”, “Улс төрийн зөвлөлдөх уулзалтын тухай Монгол Улсын Гадаад харилцааны яам, Доминиканы Бүгд Найрамдах Улсын Гадаад хэргийн яам хоорондын харилцан ойлголцлын Санамж бичиг”-т тус тус гарын үсэг зурав.
Баримт бичгүүдийг байгуулснаар талууд шинэ тутам хөгжиж буй хоёр талын хамтын ажиллагааг улс төр, худалдаа эдийн засаг, аялал жуулчлал, боловсрол, соёлын зэрэг харилцан ашигтай салбаруудад хөгжүүлэх, эдгээрийг ажил хэрэг болгоход чиглэгдсэн Гадаад хэргийн яамд хоорондын зөвлөлдөх уулзалтын яриа хэлэлцээний механизмтай болж, түүнчлэн хоёр улсын иргэд харилцан визгүй зорчих нөхцөл бүрдэж байна гэж ГХЯ-аас мэдээллээ.

#Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, #НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулган, #Доминиканы Бүгд Найрамдах Улсын Гадаад хэргийн сайд Роберто Альварез,