Манай улсын уруул тагнайн сэтэрхийтэй хүүхдүүдэд зориулж Тайваний Ноордхоффын сан, Чангэн эмнэлэг хамтран энэ сарын 25-наас 31-нд “Хайр хил хязгааргүй: 2024 Монголын уруул, тагнайн сэтэрхийтэй хүүхдүүдэд зориулсан үнэ төлбөргүй мэс засал, үзлэг оношилгоо” хийж байна.