ЭРҮҮЛ МЭНД

БЗД-ийн ЭМТ-д “Эрүүл уушги” төсөл хэрэгжинэ

БЗД-ийн ЭМТ болон “Эрүүл уушги” нийгэмд үйлчлэх ТББ хамтран ажиллах гэрээг өнөөдөр үзэглэлээ.

Энэхүү үйл ажиллагаанд Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвийн дарга Д.Тамир, “Эрүүл уушги” нийгэмд үйлчлэх ТББ-ын тэргүүн Ж.Түвшинбаяр нарын албаны хүмүүс оролцлоо.

Агаар сэлгэлт сайжирснаар уушгины өвчин, амьсгалын замын халдварт өвчин, агаарын бохирдолтой бусад төрлийн өвчлөлөөс урьдчилан сэргийлж, тархалтыг бууруулахаар хамтран ажиллахаар болж байна. Агаар сэлгэлтийг 24 цагийн турш тогтмол хийснээр сургууль, цэцэрлэг, эрүүл мэндийн байгууллага болон албан тасалгаа, айл өрхүүдийн хүчилтөрөгчийн дутагдал арилж, дотоод агаарын чанар сайжирна гэж албаныхан үзэж байна. Төсөл хэрэгжсэнээр эрүүл мэндийн ажилтны эрүүл, аюулгүй, шаардлага хангасан орчинд ажиллах нөхцлийг бүрдүүлэх боломжтой юм. Мөн агаарын бохирдлыг бууруулахад иргэд, олон нийтийн оролцоо, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлж, эрүүл амьдрах дадлыг төлөвшүүлэхэд анхаарч ажиллахаар боллоо.

Төслийн үр дүнд өвлийн улиралд цонхоо нээхгүйгээр агаар чөлөөтэй нэвтрүүлэх давуу талтай болж байна.

Зургийн тодорхойлолт алга байна.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet