шар усны үер


144
Монгол Улсын Шадар сайдын баталсан “Гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээ хийх нэгдсэн удирдамж”-ийн дагуу 2026 оны хаврын шар усны үерийн аюул, өртөх байдал, эмзэг байдлын  ерөнхий үнэлгээ хийлээ.
201
Улаанбаатар хот, Баян-Өлгий, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн нутгаар шар усны үерийн аюул маш их эрсдэлтэй байгааг онцгойлон анхааруулж байна.
190
Хаврын шар усны үер бол өвлийн улиралд хуримтлагдсан цас цаг агаар тогтвортой дулаарах үед богино хугацаанд хайлж, гадаргын урсац болж эрчимжин гол мөрөн, сайр, гуу жалгаар их хэмжээний ус урсан өнгөрөх үзэгдэл юм.
184
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан хоёрдугаар сарын 20-ны өдрийн байдлаарх мэдээллээр Монгол орны нийт газар нутгийн 72 хувь нь цасан бүрхүүлтэй, цасны дундаж зузаан нь 7.5 см, цасан дахь усны нөөц 12.5 шоо.км байна.
296
Улсын хэмжээнд сүүлийн таван жилийн хугацаанд шар усны үерийн 124 удаагийн тохиолдол бүртгэгдсэн байна. Тохиолдлыг сараар нь авч үзвэл гурав, дөрөвдүгээр саруудад хамгийн их тохиолдсон бөгөөд Улаанбаатар хот, Увс, Завхан аймгуудад  хамгийн их байна.
488
Ойрын өдрүүдэд цаг агаар дулаарсантай холбоотойгоор шар усны үерийн эрсдэл нэмэгдээд байна. Шар усны үерээс сэргийлж, шаардлагатай байршлуудад суваг татах, далан босгох зэрэг арга хэмжээг ГУББГ-аас авч ажиллаж байна.
514
Монгол орны нийт газар нутгийн 45% нь цасан бүрхүүтэй цасны дундаж зузаан нь 4.5 см, цасан дахь усны нөөц 6.37 шоо.км байна.
258
Хөлийн гол, Толгойтын гол, Нарангийн гол, Зүүн салаа зэрэг голын ай сав дагасан газруудад суурьшиж буй иргэд шар усны үерээс урьдчилан сэргийлэхийг ГУББГ-аас анхааруулаа.
652
Буянт голын усны түвшин 340 см буюу үерийн түвшинд хүрч, Үенч голын усны түвшин 132 см, үерийн түвшнээс хоёр см-ээр, Бодонч голын усны түвшин 192 см хүрч үерлэх нөхцөл бүрдсэн байна.
598
Завхан аймаг, Улиастай сум Жинст багийн Ногоочдын хэсэгт ногоо усалгааны далан сэтэрч 6 айл өрхийн гэр, хашаа усанд автсан тухай дуудлагыг 04.17-ны өдрийн 06:20 цагт хүлээн авсан.
406
Шар усны үерийн нөхцөл байдалтай холбогдуулан аюулгүй байдлаа хангах, урьдчилан сэргийлэх дараах зөвлөмжийг хүргэж байна.
318
Цаг агаар дулаарсантай холбоотойгоор шар усны үерийн дуудлага, мэдээлэл нэмэгдэж буй. Өнгөрсөн хугацаанд шар усанд автсан нийт 102 удаагийн дуудлага, мэдээллийн дагуу найман байгууллагын давхардсан тоогоор 490 алба хаагч, 132 автомашин механизм, 36 мотопомптой ажиллаж 9406 тонн ус соруулан, 5604 метр суваг татаад байна.
314
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч, өндөр уулс болон гуу, жалга, суваг, шуудуу, гол мөрний цас эрчимтэй хайлж, хөрсний ус, булаг гаран, халиа тошин үүсэн, айл өрх, гудамж талбай усанд автах, шар усны үер буух эрсдэл өндөр байна.
417
Өнгөрсөн шөнө нийслэлийн хэмжээнд их хэмжээний цас орсноос гадна цаг агаар орчим дулаарч буй тул цас мөс эрчимтэй хайлж, уулнаас ус буун, хальж, авто замд их хэмжээний ус тогтон иргэд болон тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд байна.
479
Дөрөвдүгээр сарын 1-ний 15:00 цагийн байдлаар Геодези, Усны барилга байгууламжийн газарт авто замд ус тогтсон талаар болон шар усны тухай 11 дуудлага, мэдээлэл ирсэн. Дуудлагын дагуу 26 албан хаагч, 11 машин техник, хоёр помптой ажиллав.
637
Мөн Баянзүрх дүүргийн 32 дугаар хороо Алтан өлгийн гудамжинд айлын хашаанд үерийн ус орж ирсэн дуудлага мэдээлэл 13:20 цагт ирсний дагуу Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн бүрэлдэхүүн очиж 4 тонн усыг соруулан, шуудуу татаж аюулгүй байдлыг хангаж ажиллалаа.
378
2024 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрийн 09:00 цагийн байдлаар Нийслэлийн онцгой комиссын Шуурхай бүлэгт авто замд ус тогтсон болон шар усны тухай долоон дуудлага, мэдээлэл ирсэн байна.
485
Дадлага сургууль астрономийн 8 цаг, оперативын 72 цагийн багтаамжтайгаар гурван үе шаттай зохион байгуулагдсан бөгөөд эхний үе шатанд шар усны үерийн нөхцөл байдал, хариу арга хэмжээний талаар удирдах бүрэлдэхүүнд танхимын сургалт хийсэн юм.
330
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч, өндөр уулс болон гуу, жалга, суваг, шуудуу, гол мөрний  цас эрчимтэй хайлж, гэр хорооллын зарим хорооны нутаг дэвсгэрт хөрсний ус, булаг гаран, халиа тошин үүсэж, айл өрх, гудамж талбай усанд автах, шар усны үер буух эрсдэл өндөр байна.
544
Цаг агаар огцом дулаарч буйтай холбоотойгоор шар усны үерийн эрсдэл нэмэгдэж, цас мөс хайлан ус их хэмжээгээр тогтож байна. Тодруулбал, Тахилт, Яармаг Хонхор, Дарь-Эх зэрэг нийслэлийн арав орчим байршилд цас мөс хайлан ус тогтож, зарим байршилд айл өрхүүд тодорхой хэмжээгээр усанд автаад байгаа юм.
Цааш үзэх