07.24: Сүүлийн 24 цагт 1,442 хүнээс халдвар илэрч, зургаан хүн нас барлаа

Гэрэл зургийг
MPA.mn
КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН МЭДЭЭ /2021.07.24/
Сүүлийн хоногт шинээр 1,442 тохиолдол бүртгэгдэж, 2,556 иргэн эдгэрлээ. Шинээр илэрсэн тохиолдлын 537 нь Улаанбаатар хотод, 905 нь орон нутагт батлагдсан байна.
Ингэснээр манай улсад “Ковид-19” халдварын нийт батлагдсан тохиолдлын тоо 155,224 болж байна.
Харамсалтай нь 41-80 насны зургаан хүн нас барж, эдгээр хүмүүсийн хоёр нь эмэгтэй, дөрөв нь эрэгтэй хүн байна.
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын болон аймаг орон нутгийн эмнэлгүүдэд 10,137 хүн эмчлүүлж байгаагаас жирэмсэн эх 467, хүүхэд 2,319 байна.


Хариулах