COVID-19

Австрали, Филиппинээс 263 иргэнээ татах тусгай үүргийн онгоц өнөө орой эх орондоо газардана

Энэхүү тусгай үүргийн нислэг нь Монголын иргэний агаарын тээврийн түүхэнд Австрали тив рүү анх удаа үйлдсэн нислэг гэдгээрээ онцлог юм.

Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Австрали болон Филиппин Улсаас монгол иргэдээ татан авах МИАТ компанийн тусгай үүргийн онгоц Сидней хотоос орон нутгийн цагаар энэ сарын 8-ны 07:40 цагт хөөрсөн билээ.

Уг нислэг замдаа Филиппин Улсын Сэбү хотод түр зогсон сумлах хугацаандаа тэнд гацаад буй 29 монгол иргэнийг авах бөгөөд ийнхүү нийт 262 иргэнийг эх оронд нь тээвэрлэн авчрах юм.

Энэхүү тусгай үүргийн нислэг нь Монголын иргэний агаарын тээврийн түүхэнд Австрали тив рүү анх удаа үйлдсэн нислэг гэдгээрээ онцлог юм. Онгоц Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд өнөө орой газардах хуваарьтай байна.

Эх сурвалж: Гадаад харилцааны яам

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet