ЭМЯ-наас мэдээлж байна: COVID-19-ийн халдвартай иргэдийн хоёрынх нь биеийн байдал хүнд байгаа
ЭМЯ болон ХӨСҮТ-өөс ээлжит мэдээллээ хийж байна.
2020.05.11 байдлаар:
- Монгол Улсын хувьд халдвартай 42 хүн бүртгэгдэж, 14 хүнийг эмчилж гаргаад байна.
- 119 дугаарын утсанд 166 дуудлага ирж, зөвлөгөө өглөө. Мөн гадаад орноос долоон хүн холбогдож зөвлөгөө авлаа.
- Гадаад орны хувьд 30 монгол иргэн халдвар авсан нь тогтоогдсон.
- Нас баралт Франц улсад 11 хувь буюу хамгийн өнөдөр байна.
- Олон улсад хорио цээрийн дэглэмтэй холбогдуулан гэр бүл болон хүүхдийн хүчирхийллийн дуудлага 60 хувиар нэмэгдээд байгаа аж.
- АНУ өвчлөлөөр тэргүүлсэн хэвээр байна. Хүмүүсийг 1-1.5 метрийн зайд байх шардлага тавьж дэлгүүрийн үйл ажиллагааг онлайн болгож байна.
- АНУ, ОХУ, ХБНГ, Иран, Турк зэрэг орнууд тархалт өндөртэй 10 улсад орж байна.
- АНУ-д 78 мянган хүн нас бараад байна. Нийт халдвар 1.3 сая боллоо.
- ОХУ дахь нас баралтын тоо 1915 боллоо. Халдвартай иргэдийн тоо 209 мянга болсон.
- Европ болон Азийн орнуудад хоёр дахь давалгаа эхэлсэн байж болно гэж эрдэмтэд мэдээлж байна.
ХӨСҮТ-д: Энэ сарын 10-нд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. 82 хүний давтан шинжилгээнд халдвар илрээгүй. ХӨСҮТ-д нийт 107 хүн хяналтад байна.
Халдвартай 28 иргэний хувьд хоёр хүний биеийн байдал хүнд, бусад иргэд хэвийн байна.
Falsified Medications Are A Huge Global Problem

Хариулах