Live
COVID-19

ЭМЯ-наас мэдээлж байна: Сэжигтэй нэг тохиолдлын хариуг хүлээж байгаа

ЭМЯ-наас коронавирусийн халдварын талаарх ээлжит мэдээллээ хийлээ.

ХӨСҮТ-ийн мэдээлснээр Өмнөговь аймгийн Шивээ хүрэн боомтод коронавирусийн сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, шинжилгээний сорьц өнөөдөр нийслэлд ирэх аж.

ХӨСҮТ-д тусгаарлагдсан хоёр, Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 10, Тандалт судалгааны зорилгоор авсан 20 шинжилгээний хариу тус тус сөрөг гарчээ. Мөн Алтанбулагийн боомтоор хил нэвтэрсэн 25 тээврийн жолоочоор коронавирусийн халдвар илрээгүй байна. ХӨСҮТ-ийн мэдээлснээр коронавирусийн халдвараар зүрхний өвчтэй, жингийн илүүдэлтэй, архаг хууч өвчтэй хүмүүс өвчилсөн тохиолдол гарчээ.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:

-Өнөөдрийн байдлаар коронавирусийн халдварын тохиолдол илрээгүй. Нийт 57 хүний шинжилгээ сөрөг гарсан. Мөн Сэлбэд халуурсан хүний шинжилгээ сөрөг гарсан. Тандалт судалгааны зорилгоор авсан 20 хүний шинжилгээний хариу сөрөг гарлаа. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 104 хүн хяналтад байна.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:-Өнгөрсөн хоёр сарын хугацаанд батлагдсан 41 тохиолдол бүртгэгдсэн. Нийт 10 удаагийн тусгай үүргийн онгоц, автомашины зорчигч нийт 4000 гаруй иргэнийг тандалт судалгааг хийсэн. Давхардсан тоогоор 11.200 иргэнд лабораторийн шинжилгээг хийлээ. Илэрсэн тохиолдлуудын 60 хувь нь ОХУ-аас зөөвөрлөгдсөн. Зарим нь бусад улс орнуудаас зөөвөрлөгдсөн. Өвчтөнүүдийн хувьд 80.4 хувь нь хөнгөн дунд хэлбэр илэрч байна. 14.6 хувь нь хүнд хүндэвтэр, 5 хувь нь хүнд байна. Батлагдсан тохиолдлуудын 19 нь эмэгтэй, 23 нь эрэгтэй.

Falsified Medications Are A Huge Global Problem

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet