ЭРҮҮЛ МЭНД

Төрөх явцын үеийн өвчин намдаалт гэж юу вэ?

Хагалгаагаар буюу кесараар төрөх эмэгтэйчүүдэд олон айдас байдгийн нэг нь төрөлтийн үеийн өвдөлт намдаалттай холбоотой эргэлззээтэй асуудлууд байдаг. Тэгвэл дараах мэдээллийг хүргэе.

НУГАСНЫ ГАДНА ЗАЙН ӨВДӨЛТ НАМДААЛТ

Энэ хэлбэрийн өвдөлт намдаалт нь таны ухаан санаанд өөрчлөлт үзүүлэхгүйгээр биеийн доод хэсгийн өвдөлтийг намдаадаг. Нугасны гадна зайд маш нарийн гуурс оруулж түүгээрээ хэсгийн мэдээгүйжүүлэгч бодисын үйлчлэлээр өвдөлт, темпратурын хүрэлцэх хөдөлгөөний мэдрэхүйд блок болж мэдээгүй болдог бол мэдээ алдуулдаг  бодисын нөлөөгөөр өвдөлт намдаах нөлөө илүү сайжирч таны хөл хөдөлгөөний мэдрэхүйгээ алдахгүй байх нөхцөлийг бүрдүүлж өгдөг, өвдөлтийг сайтар намдаахын зэрэгцээ хөлний хөдөлгөөнийг хэвийн байлгах тохиромжтой тунг тухайн үед эмч тохируулж өгөх болно.

НУГАСНЫ ХӨНДИЙН ӨВДӨЛТ НАМДААЛТ

Энэ өвдөлт намдаалт нь шууд тархи- нугасны шингэнд хийж өгдөг. Эмийн бодисыг нэг удаа хийдэг болохоос гуурсаар удаан хийж өгдөггүй. Өвчин намдаалт хурдан хугацаанд эхлэж хэдэн цаг үргэлжилдэг. Энэ хэлбэрийн өвдөлт намдаалт нь эмч төрөлтийн идэвхтэй үед эсвэл төрөлтийн үйл ажиллагаа хурдан явагдаж байгаа бөгөөд эпидурал намдаалт хийхийг хүлээх боломжгүй байгаа нөхцөлд ихэвчлэн сонгож хэрэглэдэг.

НУГАСНЫ ГАДНА БА НУГАСНЫ ХӨНДИЙН ХАВСАРСАН ӨВДӨЛТ НАМДААЛТ

Энэ хавсарсан өвдөлт намдаалтын арга нь өвдөлтийг хурдан хугацаанд намдааж удаан үргэлждэгээрээ давуу талтай байдаг. Спиналь хөндийд хийсэн өвдөлт намдаах бодисын үйлчилгээ хоёр цаг орчим үргэлжилдэг бөгөөд үүнээс цааш эпидурал зайд тавьсан гуурсаара эмийн бодисыг хийж өвдөлт намдаалтыг үргэлжлүүлдэг.

ИХЭНХ ЭМЭГТЭЙЧҮҮД ТӨРӨЛТИЙН ҮЕИЙН ӨВДӨЛТИЙГ ХЭРХЭН ШИЙДДЭГ ВЭ?

 Зарим эмэгтэйчүүд төрөлтийн үеийн өвдөлтийг тэсвэрлэхэд хэцүү, төрөлт хэр удаан болон төрөлтийн үеийн хүндрэлүүдтэй холбоотой  өвдөлт намдаалт зайлшгүй хийдэг. Төрөлтийн үеийн өвдөлт болон таагүй байдал үүсгэх, жирэмсэн эмэгтэй болгонд өөр байдаг. Зарим эмэгтэйчүүдэд амьсгалах техник болон өвдөлтийн үеийн байрлал үр дүнтэй байдаг. Иймд өөртөө итгэлтэй байж төрөлтийн үеийн өвдөлт намдаалтын талаар зохих ёсоор мэдсэнээр та өөрт тохирох аргыг сонгон хэрэглэх боломжтой юм.

ЭМИЙН БОДИСЫГ УУЖ БОЛОН ТАРЬЖ ХЭРЭГЛЭХ АРГА

Мэдээ алдуулах эмийн бодисыг тарьж болон ууж хэрэглэх нь өвдөлтийг бүрэн намдаадаггүй бөгөөд эхэд бие суларч нозойрох мөн урагт эмийн бодис нь гаж нөлөө үзүүлдэг учраас энэ аргаас татгалзахыг танд зөвлөж байна.

Төрөлтийн үеийн өвдөлт намдаалтын тухай та эмчтэйгээ ярилцаж, сонгон хэрэглээрэй.

Falsified Medications Are A Huge Global Problem

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet