Live
УИХ-ЫН СОНГУУЛЬ 2020

“Та бидний эсвэл” УИХ-ын ээлжит сонгуульд оролцох батламжааСЕХ-ноос гардан авлаа

Нам, эвсэлд Монгол Улсын их хурлын 2020 оны ээлжит сонгуульд оролцох батламжийг СЕХ-ноос гардууллаа.

Энэ удаагийн сонгуульд 15 нам, 4 эвсэл оролцож байгаагийн нэг нь “Та бидний эсвэл” юм. Эвслийн дарга Н.Энхбаяр энэ үеэр “МАХН, ИЗНН, МУНН-ын төлөөл болсон бид СЕХ-нд ирж, батламжаа хүлээн авлаа. Бид энэ сонгуулийг шударга болоосой гэж хүсэж байна. Ард түмэн ч бас үүнийг хүсэж байгаа болов уу. Тэгж чадвал МАНАН үгүй болно.

2020 оны дөрөвдүгээр сарын 30. Нам, эвсэлд Монгол Улсын их хурлын 2020 оны ээлжит сонгуулийн батламж олголоо. ГЭРЭЛ ЗУРГИЙГ Б.БЯМБА-ОЧИР/MPA

Ард түмэн Монгол Улсынхаа эзэн байх боломжоо эдлэх болов уу гэж бодож байна. Эх баригч намууд Коронавирусийн хууль гэсэн сонин хууль санаачилж, өөрсдөдөө ашигтай байдалд хандуулж байна.

Одоо тогтоогоод буй хөл хорио жижиг дунд бизнесийг дампуурлын ирмэгт хүргээд байгааг манай эвсэл шүүмжилж байна. Төсөвт тодотгол хийх санал хүргүүлсэн ч эрх баригчид энэ асуудалд хойрго хандаж байгааг засаж залруулахын тулд сонгуульд өрсөлдөж байна. Ноолуурыг 100 мянган төгрөгөөр авна гэж малчдыг хууран мэхэлсэн. Ийм арчаагүй хүмүүст ард түмэн итгэж байгаа юм уу. Ийм хүмүүст итгэж болохгүй. Манай эвсэл шударга ёсыг тогтоосон шиг тогтооно. Улс орондоо хөгжлийг, байгалийн баялгийг ард түмэндээ авч өгнө гэсэн зорилтыг дэвшүүлж  байна.

Мөн цалинг таван саяд хүргэнэ гэсэн амлалтаа “Ард түмний амьдралд хүрэлцэхүйц цалин өгнө” гэж зассан” гэлээ.

Falsified Medications Are A Huge Global Problem

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet