Live
COVID-19

Маргаашийн тусгай үүргийн онгоцоор долоон улсаас 273 зорчигч ирнэ

Улсын онцгой комиссын Шуурхайн штаб мэдээлэл хийлээ. Манай улс нийт 4,300 иргэнээ гадаад орноос татан аваад байгааг онцоллоо.

ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг “Ойрын өдрүүдэд тусгай нислэгийн гурван онгоцыг хүлээн авахаар бэлтгэл ажлаа хангаж байна. Иргэдийг ямар шалгуураар нислэгт хамруулж буй гэдэг асуудал дээр байнга асуудал үүсч байна. Тусгай үүргийн онгоцоор маргааш нийт долоон улсаас 273 зорчигч ирнэ.

Мөн тавдугаар сарын 1-нд БНСУ-д буй иргэдээ авчирна” гэсэн юм.

ОБЕГ-ын  тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян “Олон улсын нислэгийн гэрээ хэлэлцээртэй МИАТ компани тусгай үүргийн нислэгийг үйлдэнэ. Бусад авиа компаниудад зөвшөөрөл байхгүй. 9,900 иргэн эх орондоо ирэх хүсэлтээ илгээсэн бөгөөд энэ тоо өдөр бүр нэмэгдэж байна. Манай улс тусгаарлах байр, эмч мэргэжилтнүүдийн бололцоог харгалзан үзэж, МИАТ-ийн хоёр онгоцоор иргэдээ үе шаттайгаар татан авна” гэв.

Мөн ОБЕГ-ын тэргүүн дэд дарга Г.Ариунбуян “УОК, Засгийн газраас хоёрдугаар сарын 1-нээс хойш нийт найман нислэгээр 4,300 иргэнээ татан авлаа. Тэдгээрийн 2195 хүний 1.7 тэрбум төгрөг нь тусгаарлах байрны зардалд орсон.

Үүнээс нийт 60 иргэний тусгаарлах байрны 39.5 сая төгрөг төлөгдөөгүй байна. Гэхдээ тэдгээр нь БНХАУ-д хорих ял эдэлж байсан, гэмт хэрэгт холбогдсон гэх мэт төлбөрийн чадваргүй иргэд байгааг бид хэрхэн шийдвэрлэх талаар ярилцаж байна” гэсэн юм.

Are foreign drugstores clinically appropriate for Americans today

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet