Live
COVID-19

“Эдгэрсэн өвчтөнүүдэд уламжлалт эмчилгээ хийгээгүй”

ЭМЯ-наас коронавирусийн нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх ажлын талаар мэдээлэл хийж байна.

Монгол Улсын хувьд нийт 10,000 гаруй сорьцын шинжилгээ хийгээд байгаа аж.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү “ХӨСҮТ болон улсын хэмжээнд сэжигтэй тохиолдол илрээгүй. Мөн давтан шинжилгээнээс коронавирус илрээгүй.

Мөн тандалтын зорилгоор хийсэн 12 хүний сорьцонд вирус илрээгүй. Улсын хэмжээнд 7 лаборатори ажиллаж байна. Хүчин чадал, хэрэглэж байгаа оношлуур бүгд ижил.

ХӨСҮТ-д эмчилгээ хийж байгаа баг солигдсон байгаа. Дараагийн чартерын онгоц хүлээн авах бэлтгэл ажлаа сайн хийж байна.

Эдгэрсэн өвчтөнүүдэд уламжлалт эмчилгээ хийгээгүй. ДЭМБ-аас өгсөн стандарт эмчилгээг хийж, өөрсдийн ур чадварыг гаргаж байна. Мэдлэгээс гадна сэтгэлтэй байх ёстой. Мэдлэг , сэтгэл хоёр баг болж байж өвчтөнөө эдгээнэ” гэлээ.

Falsified Medications Are A Huge Global Problem

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet