ДЭЛХИЙН МЭДЭЭ

Оросын хууль тогтоогчид гадаад руу дүрвэсэн дайныг шүүмжлэгчдийн өмч хөрөнгийг хураах асуудлаар хэлэлцэнэ

Өнгөрсөн сард гадаад руу дүрвэсэн Оросын алдартай жүжигчин дайныг буруушаасан утга бүхий ярилцлага өгсөн нь дайныг дэмжигч оросуудын дургүйцлийг төрүүлсэн бөгөөд үүнээс хойш Орост дайныг эсэргүүцэгчдийг шийтгэх уриалга эрчимжсэн байна.

Улмаар Оросын доод танхим болох Төрийн Дум ирэх долоо хоногт эх орноосоо дайжсан нэр хүндтэй хүмүүсийг хэрхэн Эрүүгийн хуулиар шийтгэж болох талаар судлах ажлын хэсэг байгуулахаар болсныг Төрийн Думын депутат Елена Ямпольская “Известия” сонинд ярьжээ.

Думын Соёлын хороог тэргүүлж буй, мөн ажлын хэсгийг ахлах Ямпольская Украины түрэмгийллийг шүүмжилсээр байгаа дүрвэгсдийг шийтгэхийн тулд Оросын хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах талаар хэд хэдэн санал хүлээн авснаа ярьсан байна.

Одоогоор эд хөрөнгө хураах, дайны эсрэг агуулгатай цахим контентыг хориглох, Оросын армийн талаар “хуурамч мэдээ” тараасан эсвэл Украины армид хандив өгсөн нь тогтоогдвол уран бүтээлчдийн цол, шагналыг хураах зэрэг арга хэмжээг хэлэлцэж байгаа аж.

Ажлын хэсэг ирэх долоо хоногийн дундуур хуралдаж, хамгийн оновчтой арга хэмжээнүүдийг тодорхойлох бөгөөд дараа нь Төрийн Думын дарга Вячеслав Володинд тайлагнах төлөвтэй байна.

Өнгөрсөн сард Володин эд хөрөнгө хураах явдлыг дайныг эсэргүүцэгчдэд хамгийн тохирох шийтгэл гэж мэдэгдэж байжээ.

Эх сурвалж: The Moscow Times

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet