Live
УИХ-ЫН СОНГУУЛЬ 2020

Н.Алтанхуяг: Шударга бусын хонгилыг заавал нураах ёстой. Үүнд нь би оролцоно

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг АН-ын гишүүнчлэлээсээ хасагдсан учраас бие даан нэр дэвшихээр болж, өнөөдөр мөрийн хөтөлбөрөө Үндэсний Аудитын газар өглөө.

Тэрбээр “АН мундаг. Намын толгой нь л болохоо байчихсан болохоос биш. АН сайхан дүрэм журамтай байсан ч одоо бүх зүйлээ уландаа гишгэсэн.

Би сонгуульд нэр дэвшинэ гэж мөрийн хөтөлбөр боловсруулаагүй. Улс орны цаашдын хувь заяанд хэрэгтэй, хийхээр зүйл юу байна гэж харж, боловсруулсан. Гурван зүйл байгаа. “Шударга бусын хонгил” гэдгийг заавал нураах ёстой юм. Нураах ажилд би оролцмоор байна. Нарийн юмыг нь мэддэг болчихсон юм чинь. Газрын доорхи баялгийг цөөхөн хүн аваад, баяжаад байна. Үүнийг ард түмний мэдэлд өгмөөр байна. Баян хоосны ялгаа дэндчихсэн. Дундаж дархарга бий болж байж улс орон боломжийн хэмжээнд харагдана. Үүнд гар бие оролцохыг хүссэн.  Хоёр жилийн хугацаанд гайгүй ажилласан маань төрд гарч,  хулгай, дээрэм хийдэг хүмүүст таалагдаагүй учраас уначихсан шүү дээ. Дутуу хийсэн, хийж амжихгүй унасан зүйлс их байна.

2012 оны Шинэчэлийн Засгийн газрын гол хөтөлбөр нь Монгол хүн Монголдоо сайхан амьдрах. Гэтэл одоо ямар элэнцгийнх нь сайхан амьдрах вэ. Эмгэнэлтэй дүр зурагтай нийгэм болжээ. Тиймээс шүүмжилж зогсохоос илүүтэй орж өөрчлөх шаадлагатай юм байна гэж бодсон” гэсэн юм.

Falsified Medications Are A Huge Global Problem

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet