ЭДИЙН ЗАСАГ

“672,525 иргэний дансанд хүүхдийн мөнгө шилжүүлээд байна”

Гэрэл зургийг MPA.mn

“Өнөөдөр 12:00 цагийн байдлаар 672,525 иргэний дансанд хүүхдийн мөнгө шилжүүлээд байна” хэмээн Монголбанкнаас мэдээллээ.

Сангийн яамны Төрийн сангийн газраас АСН системд өнөөдөр буюу нэгдүгээр сарын 19-ний өдрийн 09:00-09:30 цагийн хооронд 1,095,346 ширхэг гүйлгээг ирүүлснийг 09:52 цагт арилжааны банкнуудад хуваарилжээ.

Төрөөс олгож буй хүүхдийн мөнгийг банкны харилцагч руу шилжүүлэх ажлыг Монголбанкны Автомат Клиринг Хаус (АСН) системээр дамжуулан гүйцэтгэдэг байна.

Азийн Хөгжлийн Банкны санхүүжилтээр уг системийг системийг(АСН) 2019 онд нэвтрүүлжээ. Ингэснээр хүүхдийн мөнгө, НӨАТ-ын буцаан олголт зэрэг их хэмжээний гүйлгээг түргэн шуурхай шилжүүлэх боломжтой болсон юм.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet