ЭРҮҮЛ МЭНД

III эмнэлэг: Зүрхний төрөлхийн гажгийн баг хоёр сартай хүүхдэд мэс засал хийж амийг нь аварлаа

Улсын III төв эмнэлгийн Зүрхний төрөлхийн гажгийн баг бүрэлдэхүүн уушгины венийн бүрэн буруу оролт оноштой хоёр сартай нярайд мэс засал эмчилгээг өчигдөр анх удаа бие даан амжилттай хийж амийг нь аварчээ.

Монгол Улсад хараахан эмчлэгдэх боломжгүй хүүхдийн зүрхний төрөлхийн хүнд гажиг өвчний жагсаалтад багтдаг энэ төрлийн хавсарсан хүнд гажиг нь манай улсад жилд 3-4 тохиолдол оношлогддог. Энэ удаагийнх хүүхдийн зүрхний төрөлхийн гажгийн мэс заслын үндэсний баг бүрэлдэхүүн анх удаа бие даан хийсэн мэс засал юм хэмээн ЭМЯ мэдээлэв.

Тус эмнэлгийн хүүхдийн зүрхний мэс заслын баг нь 2012-2013 онд БНСУ-ын “Ионсэй Северэнси” эмнэлэгт манай эрүүл мэндийн салбараас анх удаа багаараа бэлтгэгдсэн өндөр ур чадвартай мэс заслын мэргэжилтнүүд бөгөөд  цаашид энэ төрлийн хагалгааг Монгол Улсад бүрэн хийх боломжийг бүрдүүлжээ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet