УЛС ТӨР

“Түр хороо ҮАБЗ-ийг зайлшгүй хуралдуулах шаардлагатай гэж үзлээ”

С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн асуудлыг судалж, дүгнэлт гаргах УИХ-ын Түр хороо өчигдөр хуралдаж, гаргасан шийдвэрийнхээ талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Тус хорооны хуралд талийгаачийн ах С.Баяр, Улсын ерөнхий прокурорын орлогч М.Чинбат, УЕП-ын ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Д.Энхтөр, Нийслэлийн прокурорын орлогч Ц.Насанбат, Т.Чимгээгийн өмгөөлөгч С.Оюунцэцэг, С.Булганы өмгөөлөгч Ц.Гүенбат нар оролцсон юм. Б.Чимгээ, Т.Содномдаржаа нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн 133.1 /гүйцэтгэх ажлын хууль зөрчсөн/, 231.1 /эрүүдэн шүүсэн/ гэсэн үндэслэлээр Б.Хурц нарын 9 хүнд холбогдох шүүх хурал Төв аймгийн анхан шатны шүүх дээр 2010 оны наймдугаар сарын 13-19-ны өдрүүдэд 6 хоног үргэлжилж, нотлох баримт дутуу гэсэн үндэслэлээр нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шийдвэр гаргаж байсан. Уг хэргийг прокурорын эсэргүүцлээр хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэлэлцэх шийдвэр гаргасан билээ. Б.Хурц нарын өмгөөлөгчид Давах шатны шүүхийн магадлалтай холбогдуулан, хяналтын шатны шүүх болон УДШ-ийн ерөнхий шүүгчид тус тус гомдол гаргасан боловч Давах шатны шүүхийн шийдвэрийг хүчинтэй хэвээр үлдээсэн юм. Гэвч Дээд шүүхийн нэр бүхий гурван шүүгчийн гаргасан дүгнэлт өнөөдрийг хүртэл Төв аймгийн анхан шатны шүүхэд очоогүй байна. Б.Чимгээ, Т.Содномдаржаа нарын өмгөөлөгчид ЭХХШТ хуулийн 41.1.3. “цагаатгагдсан хүн, хуулийн этгээд гэм буруутай болохыг нотлох, эсхүл гэм буруугүй хүн, хуулийн этгээдэд ял оногдуулахад хүргэсэн, шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан ба оногдуулснаас хөнгөн, эсхүл хүнд ялтай зүйл, хэсэг, заалт хэрэглэх үндэслэл болох нөхцөл байдал илэрсэн” гэсэн үндэслэлээр УЕП-т хандсан. Харьяаллын дагуу Нийслэлийн прокурорын газраас нэг асуудлаар хоёр шийдвэр гаргахгүй тул дүгнэлт гаргах боломжгүй гэсэн хариуг гомдол гаргагчид өгсөн байна. Түр хорооны хуралдаанд оролцсон С.Баяр “Нэгдүгээрт, хэрэг үйлдсэн хүмүүс нь энэ хүмүүс мөн гэдэг итгэл үнэмшил бидэнд төрөөгүй. Хоёрдугаарт, цогц хэрэг гэдэг нь ойлгомжтой. Хэргийг захиалгаар хэргийг үйлдсэн байтал захиалагчийг яагаад илрүүлэхгүй байна вэ? Гуравдугаарт, Хууль хүчний байгууллага сайн ажиллах хэрэгтэй байна” гэсэн шаарлага хүргүүлж байгаагаа илэрхийлсэн юм.

Хурлаас:

-ҮАБЗ-ийн дарга, гишүүдэд Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын асуудлаар хандах,

-Нийтийн сонсгол хийх,

-Түр хорооны гишүүд улс төрийн дараагийн алхам болох суулт, өлсгөлөн зарлах шийдвэр гаргасан юм. Энэ талаар тус хорооны дарга Ж.Батзандан “Түр хороо өчигдөр гурван шийдвэр гаргалаа. Нэгдүгээрт, энэ асуудлаар ҮАБЗ-ийг зайлшгүй хуралдуулах шаардлагатай гэж үзэж байна. 2-рт, УИХ-ын 22 гишүүн гарын үсэг цуглуулж, шүүх дээр гацаад буй, эрүүдэн шүүхтэй холбоотой Б.Хурц нартын найман хүний хэргийн талаар Нийтийн сонсгол зохион байгуулах шийдвэр гаргалаа. Хэргийн явцын талаар тодорхой мэдээлэл олон нийтэд өгөх нь зүйтэй гэж үзэж байна. 3-рт, авлига, албан тушаалын гэмт хэрэг, нөлөөнд автсан шүүгч нарт хариуцлага тооцох улс төрийн тэмцэлд нэгдэн орох нь зүйтэй гэдэг шийдвэр гаргасан.

УДШ-ийн өмнө Монгол Улсын иргэн Отгонбаатар гэдэг залуу шүүхийн шинэчлэлийг шаардаж, суулт зарлаад хэд хонолоо. Түүний тэмцлийг Түр хорооны гишүүд дэмжиж, олон жил, сараар гацаж байгаа томоохон хэргүүдийг шийдэхгүй, шийдэхийг хүсэхгүй байгаа шүүгч нарыг зайлуулах тэмцэл рүү орохоос өөр аргагүй байгаа” хэмээн мэдэгдлээ. Мэдээллийн үеэр УИХ-ын гишүүн, Түр хорооны гишүүн Л.Болд “Өчигдрийн хаалттай хуралдаан дээр яригдсан нарийн зүйлсийг мэдээлэх боломжгүй. Гэхдээ хоёр зүйл ойлгомжтой болсон. Бид Төв аймгийн шүүх хурлаас хойш бүтэн бүтэн найман сар маш их тэвчээртэй, хүлээцтэй хандсан. Монгол Улсад шударга ёс бага ч гэсэн сэргэж байгаа гэж найдаж хүлээж байсан. Эрүүдэн шүүсэн бичлэгийг нийтээрээ үзсэн. Үүнээс илүү нотолгоо гэж үгүй. Гэтэл шүүх хурал шийдвэрээ гаргахгүй, дуусахгүй жүжиг рүү оруулсан. Хуулийн байгууллагынхан ч үнэнээ хэлсэн. Шүүх бүрэлдэхүүн энэ хэвээрээ байвал хэрэг шийдэгдэхгүй, хгацаа хожиж, ял завших болно. Хоёрдугаарт, өчигдрийн хуралд С.Зориг агсны төрсөн ах С.Баяр, Т.Чимгээ, Б.Содномдаржаа болон мөн Булганы өмгөөлөгчид оролцсон. Тэд энэ хоёр хүн С.Зориг агсны амийг хөнөөгөөгүй гэдэг дээр итгэл үнэмшил, байр суурь нэгтэй байгаагаа илэхийлсэн. Энэ хоёр хүнийг яллах ганц шалтгаан нь хүн амины хэргээр ял эдэлж буй Ц.Амгаланбаатарын мэдүүлэг. Гэвч тэр мэдүүлгээсээ татгалзсан.

Тухайн үед 500 сая төгрөг өгч, гадаадад гаргана гэж амласан талаар төрийн гурван өндөрлөгт бичиж байсан. Төв аймгийн шүүх хурал дээр ч үүнийгээ мэдэгдсэн. Ингээд үзэхээр энэ хоёр гэм зэмгүй залуу ар гэр, аав ээж, үр хүүхдээрээ золиослогдож, энэ аймшигт МАНАН-гийн тогтолцооны золиос болоод дуусах юм байна. Тэднийг хорих газарт амь насыг нь хөнөөхийг ч үгүйсгэхгүй. Өмнө нь ийм тохиолдлууд гарч байсныг бид мэдээлж байсан” гэлээ.

Falsified Medications Are A Huge Global Problem

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet