УЛС ТӨР

УИХ-ын гишүүн Б.Батзоригт холбогдох хэргийг прокурорт буцаалаа

Гэрэл зургийг MPA.m

УИХ-ын гишүүн Б.Батзоригт холбогдох хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр хэлэлцээд нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаалаа. Улмаар Б.Батзоригт өмнө шүүхээс авсан хилийн хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсэн байна.

Нийслэлийн Прокурорын газраас түүнд Эрүүгийн хуулийн 22.1-3 дэх хэсэг буюу Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан зүйл заалтаар ял төлөвлөөд буй. Тэрбээр гэм буруутай нь тогтоогдвол нийтийн албанд томилогдох эрхээ 5-8 жил хүртэл хугацаагаар хасуулж, 10 000-40 000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгүүлнэ. Тэрбээр, эрх мэдлээ ашиглан ЖДҮХС-гаас төрийн өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий аж ахуйн нэгжүүд зээл олгосон хэрэгт холбогдсон юм. Б.Батзориг УИХ-ын гишүүний бүрэн эрхээс чөлөөлөгдөх хүсэлтээ энэ сарын 3-нд УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлсэн юм. Энэ дагуу Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэн, түүнийг хүсэлтийг дэмжсэн билээ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet