COVID-19

УИХ-ын ээлжит сонгуулиар хэрхэн Ковид-19 халдвараас урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл солилцлоо

Улсын Онцгой комиссын дарга СЕХ-ны гишүүдийг хүлээн авч, зөвлөмж өгөв.

-Улсын Онцгой комиссын дарга СЕХ-ны гишүүдийг хүлээн авч, зөвлөмж өгөв-

Их Хурлын 2020 оны ээлжит сонгуультай холбогдуулан Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдийн санал тавьсанаар Улсын Онцгой комиссын дарга болон гишүүдийн төлөөлөл хамтарсан уулзалт зохион байгууллаа.

Энэ удаагийн ээлжит сонгууль урьд өмнө тохиолдож байгаагүй амаргүй цаг үетэй тулгарч байна. Тиймээс сонгууль зохион байгуулах бүх үе шатанд хэрхэн ажиллах, сонгогч болон санал хураалтын байранд ажиллаж буй итгэмжлэгдсэн ажилтнуудын Ковид-19 халдвараас урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах зөвлөмжийг Улсын Онцгой комисс болон, мэргэжлийн байгууллагуудаас гаргаж өгөх хүсэлтийг Сонгуулийн ерөнхий хорооноос Улсын Онцгой комиссын дарга, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшинд уламжилсан юм.

Image may contain: one or more people and suit

Энэ сарын 15-нд БНСУ парламентын сонгуулиа амжилттай зохион байгуулсан. Тус улсын туршлага болон Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын гаргасан зөвлөгөөг тусган сонгуулийн үед дагаж мөрдөх тусгайлсан зөвлөмж гаргах хамтарсан ажлын хэсэг байгуулах чиглэлийг Улсын Онцгой комиссын дарга холбогдох албаныханд өглөө.

Image may contain: 2 people, people sitting and indoor

Тухайлбал сонгогч заавал амны хаалттай байх, халуун үзэх, бал барихаас эхлээд хийсэн үйлдэл бүрийн дараа гараа заавал ариутгах гэх мэт халдвараас урьдчилан сэргийлэх арга бүхий зөвлөмжийг гаргах юм гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ

Falsified Medications Are A Huge Global Problem

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet