НИЙГЭМ

Аварга Э.Оюунболдын ДНК-д дахин шинжилгээ хийлгэх хүсэлтийг хэрэгсэхгүй болгов

Гэрэл зургийг MPA.mn

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Монгол Улсын шүүхийн 2020 оны эхний улирлын шүүн таслах ажлын дүн мэдээг өнөөдөр танилцуулсан юм. Энэ үеэр олны анхаарал татсан хэргүүдийн шийдвэрлэлтийн талаар мэдээлэл өгч, аварга Э.Оюунболдын ДНК-д дахин шинжилгээ хийлгэх хүсэлтийг хэрэгсэхгүй болгон талаар мэдээллээ.

Э.Оюунболдын Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороонд холбогдуулан гаргасан “Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 2019 оны аравдугаар сарын 24-ний өдрийн 08 дугаартай Сэргээшийн шинжилгээний дүнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай тогтоолын Э.Оюунболдод холбогдох хэсгүүдийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүх хүлээн авч, 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдрийн 128/ШЗ2020/0522 дугаар шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.2 дахь хэсэгт заасан асуудлаар урьдчилсан хэлэлцүүлгийг явуулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн “Сэргээшийн шинжилгээний дүнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” 08 дугаар тогтоолыг хэрэг эцэслэн шийдвэрлэх хүртэл түдгэлзүүлэх тухай” хүсэлт, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Улсын арслан Ц.Содномдорж, Улсын харцага Д.Анар, Аймгийн арслан Н.Мустафа, Улсын начин Б.Цэдэнсодном, Улсын аварга Н.Батсуурь нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр татан оролцуулах”, Допингийн эсрэг үндэсний төвөөс тухайн үед Э.Оюунболдын бөхийн галд допингийн эсрэг таниулах сурталчилгаа хийгдсэн эсэх талаарх баримтыг гаргуулах тухай” хүсэлтүүд гаргасныг шүүх 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШЗ2020/1479 дүгээр “Хүсэлтийн зарим хэсгийг хангаж, үлдэх  хэсгийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамжаар шийдвэрлэж, дээрх захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс уг захирамжид гомдол гаргаж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 169 дүгээр тогтоолоор шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсэн.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Шинжилгээ хийлгэх, шинжээч томилуулах тухай”, “Эд мөрийн баримт гаргуулах тухай” хүсэлтүүд, гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс “Хэргийг хэрэгсэхгүй болгуулах тухай” хүсэлт тус тус гаргасныг 2020 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн шүүгчийн захирамжаар хэрэгсэхгүй болгосон.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүгчийн захирамжид гомдол гаргах хугацаа дуусаагүй байх тул шүүх хуралдааныг товлоогүй байна.

Falsified Medications Are A Huge Global Problem

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet