АН-ын мөрийн хөтөлбөрийг Үндэсний Аудитын газраас хуульд нийцсэн гэж дүгнэв

Монгол Улсын салбар бүрт шинэчлэл хийж хөгжил дэвшлийг авчирах, дундаж давхрагын орлогыг нэмэгдүүлэх үндсэн чиглэл бүхий АН-ын мөрийн хөтөлбөрийг Үндэсний Аудитын газраас хуульд нийцсэн гэж дүгнэлт гаргалаа.
Уг дүгнэлтийг өнөөдөр Үндэсний Аудитын газраас Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Баатархүү, Хэрэг эрхлэх газрын даргын үүрэг гүйцэтгэгч Б.Баттулга, Хуулийн хэлтсийн дарга Н.Ариунболд нарт хүлээлгэн өгсөн юм.
“Өрхийн хөгжлийг дэмжих өсөлтийн бодлого” мөрийн хөтөлбөр нь нийслэл Улаанбаатар хот цаашлаад хөдөө орон нутагт хөгжил дэвшил авчирах хөтөлбөр гэдгийг намын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Баатархүү онцоллоо. Харин Үндэсний аудитын газраас Ардчилсан намын мөрийн хөтөлбөрийг Монгол Улсын ямар нэг хууль тогтоомжийг зөрчсөн заалт байхгүй гэж дүгнэв.
Falsified Medications Are A Huge Global Problem

Хариулах